Дэлхийн дайн дууссаны 100 жилийн арга хэмжээ дээр Германы канцлер Ангела Меркелийг Францын тэргүүн хатагтай гэж хүлээн авсан тухай хэвлэлүүд бичиж байна. Видео бичлэгийг BFMTV телевиз нийтэлжээ.
Меркель ба Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёр дэлхийн I дайн дуусаны 100 жилийн ойн хэд хэдэн арга хэмжээнд хамт оролцжээ. Тэд Компьенын гэрээнд гарын үсэг зурсан Ретонд коммуны байранд очсон байв.
Лидерүүд цугларсан олонтой уулзан ярилцах үеэр тэдэнд 100 настай хөгшин хандан Макронтай гар барьсны даа Меркельд хандан “Мадам Макрон, та юу?” гэж асуув. Меркель “Би Германы канцлер” гэж хариу өгөв. Меркель хэд хэдэн гадаад хэлээр өөрийгөө танилцуулсан ч хөгшин эмэгтэй Францын тэргүүн хатагтайтай ярьж байгаа гэж итгэсээр байв.
Энүүхэндээ гэхэд, өдгөө 65 настай Брижит Макрон Германы канцлераас нэг насаар ах ажээ.
М.Цогт
Сэтгэгдэл (1)