x

Европт энх амгаланг сахиж үлдэх төлөвлөгөөг Герман дэвшүүлж байна

Германы Гадаад хэргийн сайд Хайко "Маас Der Spiegel" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Европт энх тайван байдлыг хадгалах, зэвсэг хураах явцад хяналт тавих дэглэмийг эргэн харахыг санал болгосон байна.

Маасынхаар бол Дунд болон ойрын зайны пуужингийн тухай хэлэлцээрээс татгалзах нь зэвсэг хураах үйл явцын хамгийн том ололтыг устгаж байгаа хэрэг гэнэ. Ийм болохоор Герман улс АНУ-гаас ялгаатай нь европын холбоотнуудтайгаа хамтраад  энэ хэлэлцээрийг аль болох хадгалахын төлөө байна гэж сайд тэмдэглэжээ. “Европт энх тайван байдлаа хадгалъя гэж хүсч байгаа л бол бид зэвсэглэлд болон зэвсэг хураах үйл явцад  хяналт тавих бодлогоо эргэн харах ёстой болж байна” гэж Маас мэдэгджээ.

Олон улсын аюулгүй байдлын төлөө тэрбээр  дөрвөн зүйлийг нэрлэсний дотор “харилцан итгэлцлийн хүрээнд” АНУ, Европ, Оросын хооронд мэдээлэл солилцдог практикт эргэн орох, пуужингийн, ялангуяа далавчит пуужингийн  талаарх мэдээлэлд үнэлгээ шинжилгээ хийж байх, зэвсэглэлд хяналт тавих асуудлаар ил тод байх үүднээс Хятадад шахалт үзүүлэх зэргийг дурдсан байна.

Үүний зэрэгцээ өмнө нь зөвхөн уран сэтгэмж төдий байснаа өнөөдөр дэлхий дахинд “үхлийн бодит зүйл” болж байгаа зэвсэглэлийн салбар дахь шинэ технологийг бүртгэж байх шаардлагатайг ч бас онцолжээ. “Зэвсэглэлд хяналт тавих, зэвсэг хураах асуудлаар бид эрс шийдэмгий ажиллах болно. Тэгэж байж л дэлхий даяраа зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зогсоож чадна” гэж сайд Маас хэлсэн байна.

Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай 1987 оны арванхоёрдугаар сарын 8-ны хугацаагүй хэлэлцээрээс гарах тухайгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын эхээр зарласан юм.

Х.Өлзий

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 15 цаг 4 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 15 цаг 6 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 15 цаг 8 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 15 цаг 9 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 15 цаг 10 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 15 цаг 13 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 15 цаг 15 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top