Францын Morin армийн тусгай салаануудад хэрэглэдэг албаны нохойнуудад зориулан дүрс бичлэгийн камер суурилуулсан зориулалтын нүдний шил бүтээлээ гэж францын Зэвсэгт хүчний албан ёсны фейсбүүк хуудас мэдээлжээ.
K9 Vision System нэртэй, усанд сэлэгчдйин нүдний шилтэй төстэй энэ төхөөрөмжийг зүүсэн албаны нохой харж байгаа бүхнээ бичиж авах боломжтой болно. Зохион бүтээгчид энэ төхөөрөмж амьтанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй, нохой ч үүндээ хурдан дасна гэжээ.
Х.Өлзийбаяр