АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 11 р сарын 6-ны өдөр болсон Завсрын сонгуульд Бүгд найрамдахчууд ялагдал хүлээсэн нь Ардчилсан намынхны үйлдсэн будлиануудтай холбоотой гэж үзэж байгаагаа дахин мэдэгдсэн байна. Бүр тодруулбал санал өгөх эрхгүй хүмүүс тойрог тойргоор явж хуурамч баримтаар санал өгсөн хэмээн тэрээр баталсан байна.
Ерөнхийлөгч Трамп сонгуулийн санал хураалтын үеэр иймэрхүү будлиан их гарч байгаа учир сонгогчдын бүртгэлийн тухай хуулийг чангатгах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн иргэдэд сонгогчдын үнэмлэх олгох саналыг Ардчилсан намынхан ялгаварлан гадуурхалт гэж нэрлэж үүнийг эсэргүүцэхийг уриалдагыг ч сануулсан юм. АНУ-д өнгөрсөн 6 ны өдөр Завсрын сонгуулийн санал хураалт болж сонгогчид Конгрессын дээд танхимын 35 , доод танхимын 435 гишүүнийг сонгосон. Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхан сүүлийн 8 жилд анх удаагаа олонх болж ялалт байгуулсан бол Сенатын танхимд Бүгд найрамдах намынхан 52 суудалтай болж хяналтаа хадгалж үлдсэн юм.
Ерөнхийлөгч Трамп санал хураалтын үеэр зөрчил будлианууд их гарсан тухай ийнхүү нэг бус удаа мэдэгдэж байгаа юм. Харин Ардчилсан намынхан болон олон нийтийн зарим байгууллагынхан үүнийг нь үндэслэлгүй хэмээн няцааж байгаа юм. Ерөнхийлөгч Трампсонгуулийн дараа санал хураалтын үеэр гарсан гэх зөрчил будлианыг мөрдөн шалгах тусгай комиссыг байгуулсан юм.