Милан хотноо удалгүй нээгдэх EICMA 2018 мото үзэсгэлэнгийн өмнө Curtiss компани өөрийн өндөр зэрэглэлийн Zeus мотоциклний шинэчилсэн загварыг танилцууллаа. Цахилгаан мотоциклууд бензинийн ихэнх загваруудаасаа хамаагүй хурдан болжээ.
Цахилгаан мотоцикл Zeus
Zeus загвараа компани зун харуулж байсан билээ. Түүний дизайн нь анхааралд байлаа. Гагнаж нийлүүлэхийн оронд эд ангуудыг холбохдоо боолт их ашигласнаас гадна хэвлийнд зутгасан хөнгөн цагаан элементүүд олон байсан харагдсан. Худалдаанд гаргах загварт тэр бүгдийг нь хадгалсан гэж компани хэлж байна.
Төслийн Ерөнхий зохион бүтээгч Жордан Корниль ярихдаа бодож сэтгэсэн бүгдийг хэрэгжүүлэхэд хөдөлгүүр ба зайн хуучин технологи саад болж байсан гэв. Үүнийг давахын тулд Curtiss компани Advanced Technology салбарыг үүсгэн байгуулсан нь шинэ загварыг бүтээх боломжийг өгсөн байв. Энэ мотоцикл үйлдвэрлэлээ ноцтойгоор нэмэгдүүлсэн байна. Зах зээлд "Cafe Racer", "Bobber" стилийн хоёр загварыг нийлүүлэх гэнэ.
Эрчим хүч хуримтлуулах тэргүүн системийг ашиглан нэг удаагийн цэнэглэлтийн гүйлтийг 450 км болгосон ба 140 кВт чадалтай хөдөлгүүр нь хоёр секундад 96 км/цагийн хурдыг үзүүлэх боломжийг гаргажээ.