Оросын олон талын зориулалт бүхий Су-57 тав дахь үеийн сөнөөгч онгоц нь Америкийн F-35 Lightning II онгоцноос хамаагүй хямд хэмээн "Ведомости" сонинд Нисэх онгоц бүтээх нэгдсэн корпорацийн (ОАК) ерөнхийлөгч Юрий Слюсарь ярьсан байна.
"Биднийг оролцуулаад дөнгөж гурван орон тав дахь үеийн сөнөөгч онгоцтой. Хятадын онгоцны талаар мэдээлэл байхгүй харин манай Су-57 америкийн F-35 онгоцноос хамаагүй хямд" гэж менежер нь хэлжээ.
Компанийн тэргүүн машиныхаа үнийг хэлээгүй ч харин Су-57 онгоцыг өмнөх үеийн онгоцнуудтай харьцуулж болохгүй учир нь онгоц “огт өөр боломжийн системийн өөр бүтэцтэй” гэлээ.
"Хэрэв тэр үр дүнтэй байгаа бол тэр илүү үнэтэй байх ёстой" гэж Сюсарь хэлээд МиГ-35 онгоц нь F-35 сөнөөгчөөс илүү хямд гэжээ.
2018 оны долоодугаар сард Нидерландын нисэх хүчний F-35A Lightning II онгоц “дайны гурав дахь өдрийн” гэх дэглэмийн сургуулийн нислэг хийсэн байна. Онгоц нь гаднах чиглүүлэлт дээрээ лазерийн онилгооны GBU-12 төрлийн дөрвөн бөмбөг, агаар-агаар ангиллын хэт ягаан туяаны чиглүүлэгчтэй AIM-9 Sidewinder маркийн хоёр пуужинг зүүсэн байлаа.
М.Цогт