Их Британийн Лондоны их сургуулийн коллежийн мэргэжилтнүүдийн удирдлага дор явуулсан судалгаа нь орон зайн мэдрэмжийн чадвар нь янз бүрийн орнуудын оршин суугчдын дунд өөр өөр гэдгийг харуулжээ. Орон зайн сэтгэмж хамгийн сайн хөгжсөн орон нь Скандинавынх болж Хойд Америк, Австрали, Шинэ Зеланд бас энд хамаарагджээ.
Мэргэжилтнүүд 57 орны хагас сая хүний мэдээллийг авч үзжээ. Сайн дурынхан судалгаанд зориулан гар утасны Sea Hero Quest тоглоомыг гарган тэдний орон зайн сэтгэмжийг судалсан байна.
Шалгалтад залуучууд их оролцсон байна. Орлогын өндөр төвшинтэй Скандинавын орнуудын оршин суугчид хамгийн олон оноог авсан байлаа. Ерөнхийдөө эрэгтэйчүүд нь тоглоомын зам харгуйн маршрутыг илүүтэй тогтоон санасан байна.
М.Цогт