АНУ-ын Коллеж-Парк хотын Мэрилендын их сургуулийн мэргэжилтнүүд сүүлийн 35 жилийн хугацаанд дэлхийн ойн талбайн судалгааг хийсэн нь сонирхолтой дүгнэлтэд хүргэжээ. Ой мод усдаж байгаа тухай их ярьж буй ч манай гарагийн ойн талбай өссөн байна. Ой хээрийн байнгын түймэр, цаг уурын өөрчлөлт энд төдийлөн нөлөөлсөнгүй.
Эрдэмтэд 1982 ба 2016 онуудад хийсэн хиймэл дагуулын зургуудыг харьцуулан үзээд дэлхийн ойн талбай 7%-иар буюу 2,24 сая квадрат километраар өссөнийг олж харжээ. “Нүцгэн” цөл хээр тундр, уулсын оройн 1,16 сая орчим квадрат километр нутаг ургамлаар бүрхэгдсэн байв. Ойн талбайн өсөлтийн 60 хувийг хүний үйл ажиллагаа хангаж өгчээ. Гэхдээ халуун орны ойн талбай хорогдож байгааг тэд бас олж тогтоосон байна.
М.Цогт