Иракийн "Саут Аль-Айрак" сонинд Рашид Салман (Rashid Salman) Ойрхи Дорнод дахь АНУ-ын бодлогыг бичихдээ ухаан муутай Рейган, том, жижиг Бушууд, хорлогч Обама, солиот Трамп гэх мэтээр үг хайрлалгүйгээр Америкийн лидерүүдийг нэрлэсэн байна. Хийсэн эмх замбараагүй байдлынхаа төлөө хариуцлага хүлээдэггүй гэж тэр Америкийг үзэн яджээ. Харин Орос бол дайныг эхлүүлдэггүй, түүнийг дуусгадаг. Учир нь Путин түүнийг тойрсон Лавров мэтийн ухаантнууд эхлээд бодоод, дараа нь хийдэг хэмээн тэр магтжээ.
Рашид Салман (Rashid Salman): Ухаан муутай Рональд Рейган ба том Жорж Буш, бага Жорж нарын үед Ази, Ойрхи Дорнод, Африкт дайн, эх захгүй байдал эхэлсэн юм. Дараа нь ваххабист “Исламын улс” бүлгийн зуучлалтайгаар, хорлогч Обама өөрийн тэрслүү номлолтойгоо (шууд бусаар хутгалдан оролцох) гарч ирлээ. Түүний хэрцгийлэл нь Рональд ба Бушийнхнаас хамаагүй давсан.
Ухаан муутай Рейган өөрийн туршуул Саддамаар дамжуулан Саудын Арабын мөнгөөр Ирантай дайныг эхлүүлсэн юм. Харин том Буш өөрийн туршуул Саддамд Кувейтыг эзлэх ногоон гэрэл өгснийхөө сүүлд түүнд дайн зарласан юм.
Бага Буш бөөнөөр устгах зэвсэг гэсэн худал хуурмагийнхаа тусламжтайгаар Иракийг түрэмгийлэн эзлээд бүх аллага, эвдлэн сүйтгэлийнхээ дараа “гольф тоглоод алдсан мэт” төрхтэйгээр уучлал гуйсан.
Хорлогч Обама тэр бүх хутгалдааны дараа Аль Сауд ба ваххабит булангийн мөнгөөр “Исламын улс” бүлгээр дамжуулан Ирак, Сири, Ливид бөөнөөр аллага ба сүйрлийг гаргасан юм.
Йемены хувьд бол, тэнд хорлогч Обама ваххабит Булангийн эвслийг толгойлон хүн ардыг эмнэлэг, гэр орон, зах дээр хөнөөн устгалаа. Тэдний тогтоосон бүслэн хаалт нь гэм зэмгүй хүмүүсийн хоол хүнс, эм тариа, ус ундааг хясан хааж үгүй болголоо.
Түүнийг залгамжлагч-солиот Трамп Йеменд хорлогч Обамагийн замаар оров. Кассетийн бөмбөг хэрэглэсэн АНУ, Их Британи, Франц, Германы бөмбөгдөлтөөр хүмүүс үй олноор хөнөөгдсөнийг хүмүүнлэгийн байгууллагууд, НҮБ хэлж байсан ч Трамп өөрийнхөөрөө зүтгэж байна. Америкийн учруулсан сүйрэл хоорол харагдаж байгаа ч өөрийн бүтэлгүй бодлогоо өөрчлөхийн оронд Вашингтон бусдыг буруутгаж байна. Тэр нь дэлхий дэх Америкийн ноёрхолоор “Хэн ирж аврах вэ” гэсэн хүлээлттэй ард түмнүүдийн үзэн ядалтыг төрүүлж байна.
Путин Оросын засагт гарч ирэн өөр шигээ ухаалаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн. Нэн түрүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хэлж болно. Тэр цагаас л дайны эхлүүлдэггүй, харин Сири зэрэг газар дайныг зогсоох Оросын түрэлт эхэлсэн юм.
Орос дипломат томоохон ялалтыг амслаа. Түүний нэг нь Сири дэх “Исламын улс” бүлэгтэй хийсэн тэмцэл юм. Мөн дайныг зогсоох Оросын санаачлага нь нэлээдгүй газар авлаа.
Ваххабитийн Булан нь Америкийн түшиг тулгуур нь бөгөөд учир нь булангийн авлигад идэгдсэн хаад ноёдыг АНУ хамгаалан хайцаалж байгаа. Гэтэл хэрэг явдалд Оросын дипломатын оролцоо орж ирлээ. Оросуудын зорилго нь АНУ-ын эвлэрүүлж чадаагүй Катар ба Саудын Арабыг эвлэрүүлэх чармайлт байгаа.
Ойрхи Дорнодод Оросын нөлөө нэмэгдсэнээр, Москва өөрийн зэвсгээ хурдан худалдан ард олон ба Засгийн газар нь Америкийн хүчирхийлэл ба тэнэглэлээс ядарсан орнуудтай худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх боломжтой болж байна.
Өөрийн ээлжинд Хятад улс дэлхийд улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд олон улсын хэмжээнд тэр Оростой хамтран ажиллах болсон нь Америкийн дипломатын хувьд том саадыг үүсгэж байгаа юм.
Дэлхийд Америкийн нөлөө буурснаар, нэг биш удаагийн хориг арга хэмжээ ба Америкийн аюулын улмаас бүтээгдэн олширсон цөмийн зэвсгээрээ Вашингтонд заналхийлэл хийх хүртэл Хойд Солонгосын сонирхлыг өдөөж өглөө.
Учир утгагүй хориг арга хэмжээ, байнгын аюул занал нь Ираныг Хойд Солонгос шигээр өөрийн цөмийн зэвсгийг бүтээхэд түлхэж байна. Өөрийн бүтэлгүй бодлогоо өөрчлөхийн оронд АНУ нь Оросын эсрэг хүртэл хориг арга хэмжээг авч байна.
Товчоор дүгнэхэд, тэнэг стратеги нь Америк өөрийн алдаанаас сургамж авдаггүй харин ч тэднээсээ хамгийн дургүй хүргэмээрийг нь давтдаг ба түүгээрээ дэлхий дэх өөрийн нөлөөг бууруулж, дайсан гэдэг Орос, Хойд Солонгос, Иран, Хятадын нөлөөг ихэсгэхэд тус болж байна.
АНУ-ын засаг захиргаа эрхэмсэг зангаараа, дур сонирхлоороо зүтгэж байна. Муу үр дүн нь дороо л харагддаг ба түүндээ бусдыг буруутгадаг. Харин энэ цагаар Орос эхэлж бодоод, дараа нь сайн үр дүн гаргахаар чармайж байна.
(Зохиогчийн үзэл санаа нь редакцийн байр суурийг илэрхийлэх албагүй)
Орчуулсан М.Цогт
Сэтгэгдэл (1)