Marvel-ын ертөнцийн комикс зохиолуудыг бичсэн алдарт зохиолч Стэн Ли хэдхэн цагийн өмнө Лос-Анжлелес хотноо таалал төгсжээ. “Хүн аалз”, “Хар ирвэс”, “Икс хүмүүс” “Төмөр хүн” зэрэг алдарт бүтээлийн эцэг, Marvel Comics компанийг хамтран үүсгэгч Стэн Ли 95 насандаа Калифорнид хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Стэн Ли 1961 онд Жек Кирбитэй хоршин компаниа үүсгэж “Гайхамшигт дөрвөл”-өөс эхлэн “Хүн-аалз”, “Халк” зэрэг Marvel-ын ертөнцийн ихэнх гол баатруудыг бүтээжээ.
Лигийн оролцоотой амилсан Marvel-ийн супер баатрууд, ялангуяа Төмөр хүн, Америк ахмад зэрэг нь дэлгэцийн бүтээл болоод Холливүүдийн хамгийн орлоготой киногоор шалгарч байлаа. Одоо ч нэр хүндтэй хэвээр. Мөн Marvel-ын бүх кинонд тэрбээр нэгэн жижиг дүр бүтээдэг байсныг та бүхэн мэдэх биз ээ.
Б.Туяа