АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч ажлын байрандаа ямар эд зүйлсээр хүрээлүүлж байдаг вэ? Эд зүйлс нь эзнийхээ тухай юу өгүүлэв?
Хүний эрхийн асуудлаар Ерөнхийлөгчид бараалхсан Ким Кардашьяныг Дональд Трамп ажлын өрөөндөө хүлээн авчээ.
Арваннэгдүгээр сарын 6-нд болсон Конгрессын сонгуулиар Трампын цаашдын хувь тавилан шийдэгдэж эхэллээ. Ямартай ч Трампын амжилт “тормос”-той болов. Гэхдээ энэ нь бидэнд одоо сонирхолтой биш. Харин түүний ажлын орчин ямар вэ гэдгийг танилцуулья.
1. Билэгдлийн бэлэг дурсгалын эд зүйлс. Тэднийг АНУ-ын ямар нэгэн алдартай үйл явдлуудад зориулан бэлтгэдэг. Дээрх зураг дахь Кардашьяны ард байгаа ширээн дээр Трампын оролцсон янз бүрийн арга хэмжээнд зориулагсан бэлэг дурсалын эд зүйлсийг хураажээ.
Бэлэг дурсгалын эд зүйлс:
2. АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны хөрөг. Ажлын ширээнийх нь өмнөх хананд хадаастай хөрөг Америкийн Ерөнхийлөгч нарын онгодыг оруулдаг.
Жорж Вашингтоны хөрөг:
3. "Резолют" ширээг (дээрх гэрэл зурагт) ийм нэртэй хөлөг онгоцны модоор хийжээ. Америк ба дэлхийн тэргүүн гүрэн байсан Британид одоо хэн нь гол вэ гэсэн далд утгыг агуулдаг. Британийн “Резолют” хөлөг онгоц XIX зууны сүүлчээр хойд нутагт мөсөнд боогдсон байв. Түүнийг Америкийн халим агнуурын онгоц аварсан ба хожим хөлгийг засварлаад Британид буцаажээ. Давуу талаа харуулахын тулд хөлгийн модоор ширээ хийгээд түүнд АНУ-ын сүлдийг сийлсэн байна. Саяхан Путины шоглоомын бай болсон нөгөө чидун жимсний модны мөчир, атгаман бүргэдтэй сүлдийг.
Трампын зөвлөхийг хүлээн авахдаа Путин Америкийн сүлдийн талаар “бүргэд нэг савартаа дайнч гэдгийг харуулсан сум, нөгөө савартаа нөхөрлөлийн бэлгэдэл чидун жимсний модны мөчир атгасан байдаг. Шувуу бүх жимсээ тоншоод одоо зөвхөн түрэмгийллийг дээдлэх болоо юу даа” гэж шоглоом болгон хэлсэн байдаг.
4. Трампын эсрэг тал болох Ардчилсан намыг үүсгэн байгуулагч Ерөнхийлөгч Жексоны баримал. Ерөнхийлөгч индианчуудын эсрэг түрэмгий бодлогоороо алдартай. Яг үнэндээ бол тэднийг устгахад оролцсон хүн.
Ерөнхийлөгч Жексоны баримал:
5. Ерөнхийлөгчийн эцэг, эх-Фред Трамп ба Мэри Энн Маклауд:
Шинжээчийн тайлбар:
Интерьерт нь “нөөцийн биетүүд” буюу хүний өөрийн итгэлийг төрүүлдэг шагналууд, далбаа, морио цоройлгож байгаа баримал давамгайлжээ гэж сэтгэл зүйч хэлжээ. Үүний хажуугаар, аюулгүй байдлын мэдрэмжийг өгч, түгшүүрийг дардаг тайван, дундыг барьсан байрлалын өнгөтэй. Өмнөх Ерөнхийлөгч нарын хөргүүд итгэл, давуу талыг өгдөг ч бас л нөөцийн эд зүйлст хамаатай. Ялалтын бэлгэдэл нь интерьерт бас харагдана. Түүнийг цомууд ба цомын хэлбэртэй шаланд тавигдсан чийдэнгүүдээр төлөөлүүлжээ. Сандал буйдан нь уулзаж буй хүмүүст хангалттай орон зайг гаргахаар тавигдсан байгаа нь аюулгүйн мэдрэмж, стрессийн төвшинг буулгахад тустай. Нүсэр ширээ нь засгийн бэлгэдэл бөгөөд түүний ард суугаа хүн чухал гэдгийг давхар илэрхийлж байна.
Ийм орон зайд суугаа хүн аюулгүй байдал, хамгаалалттай гэсэн мэдрэмжтэй, итгэлтэй байх ёстой. Тэр хүн өмнөх хүмүүст таарч тохирсон харагдаж, ялалтын төлөө ямар ч үнээр хамаагүй тэмүүлдэг гэжээ.
М.Цогт