АНУ-ын Калифорни мужийн өмнөд болон хойд хэсэгт дэгдсэн түймэр тухайн бүс нутагт их хэмжээний хохирол учруулж, одоогийн байдлаар 31 хүн амь эрстээд байна. Тус мужийн хойд хэсэгт орших “Парадайз” сууринд л гэхэд түймрийн улмаас 29 хүн амь үрэгдэж, 110 хүн ор сураггүй болжээ. Энэ түймэр нь Калифорни мужийн түүхэн дэх хамгийн хор уршиг ихтэйд тооцогдож байна.
Лос-Анжелес орчимд дэгдсэн түймэр 2 хүний аминд хүрч, 360 орчим км2 талбайг сүйтгэжээ. Түймэрт нэрвэгдсэн бүс нутагт 6700 орчим барилга өртөж, 300 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвээд байгаа аж.