Өчигдөр буюу Ням гаригт Сибирийн Красноярск хотыг цасан шамарга “цунами” шиг нөмөрч байгаа дүрс бичлэгийг орон нутгийн Афонтово телевизийн суваг нийтэлжээ.
Өвөлдөө Цельсийн -50 хэм хүрч хүйтэрдэг, Сибирийн гурав дахь том хотод ийнхүү өвөл эхэлсэн байна.
Красноярск хот манай улсын баруун хойд талд ойрхон оршдог тул энэхүү цасан шамарга удахгүй манай оронд ирэх нь тодорхой болжээ. Цаг уурын мэдээллээс харвал маргааш буюу Мягмар гаригаас эхлэн Улаанбаатар хотын агаарын хэм өдөртөө тэгээс доош хэмжээнд хүрэхээр байна.