x

Америкийн  конгрессыг “цэнхэр давалгаа” хучлаа

/Борооноор санал өгөхөөр дараалсан сонгогчид/

“Цэнхэр давалгаа” Трамп болон Орос-Америкийн харилцааг арчих уу?

Хортой Ерөнхийлөгч

“Цэнхэр давалгаа” яаж ийгээд Америкийн хучаад авлаа. Арваннэгдүгээр сарын 6-ны Конгрессын завсарын (тэгш тоотой жилүүдэд явагддаг сонгууль, өндөр жилүүдэд тэр нь Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явагддаг учир бүх нийтийн үндэсний сонгууль гэгдэнэ) гэх сонгуулиар бүгд найрамдахчууд (газрын зураг ба диаграммд улаанаар тэмдэглэгддэг) Сенатын хяналтаа бататгав. Харин ардчилагч нар (хөх буюу цэнхэр өнгөөр тэмдэглэгддэг) Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд олонх болж чадлаа.

Шинжээчид үүнд тайлбар хийж эхэллээ. Нэг хэсэг нь  ардчилагч нарын ялалт зайлшгүй гэх. Цагаан ордонд Ерөнхийлөгч нь суудаг намууд дандаа л доод танхимын сонгуульд ялдаг. Ер нь америкчууд гүйцэтгэх (Цагаан ордон) ба хууль тогтоох (Конгрессын хоёр танхим) засаглал нэг намын гарт байхад дургүй гэж бас хэлж буй. Жишээлбэл Клинтоныг Ерөнхийлөгч байсан 1994 онд  бүгд найрамдахчууд хоёр танхимд ялсан байв.

Бусад шинжээчид ньТрампаас  л боллоо гэх. Хэт хортой Ерөнхийлөгч аж. Тэр  намынхнаа “хордуулжээ”. Нам дотор Трампын дэмжлэг 90 хувьтай л даа. Гэхдээ  сонгуулийн дүнд Трампын чансаа нь нам бусчуудын дунд ямар байгаа нь чухал байлаа. Энд Цагаан ордны эзэн асуудалтай.

Gallup төвийн мэдээгээр, сонгуулиас хоёр сарын өмнө Трампын чансаа 33-39 хувь байв, харин  CNN есдүгээр сард тэр 31 хувийн дэмжлэгтэй гэсэн байв. Ардчилагч нар тоогоор бүгд найрамдахчуудаас илүү байсан болохоор “бие даагч нарыг” татах хэрэгтэй байсныг Трамп хийж чадаагүй бололтой.

Бас нэг шалтгаан нь Трампынхны эсрэг өргөн цар хүрээтэй мэдээллийн дайн болов. Ардчиллын талынхнаар бол Америкийн үздэггүй “ёс зүйгүй” гэсэн үгийг гол уриагаа болгосон гэнэ. Мөн түүний дээрэмчин маягийн үг яриа ба улс төрийн эсрэг талынхныгаа доош хийх эрмэлзэл нь дэндсэн юм байх. “Шарлоттсвилль дэх бамбар ба үхэл, хил дээрх тонд суулгасан хүүхдүүд. Худал хуурамч, эмэгтэйчүүдэд дээрэлхүү, хуулийн дээдлэлд халдсан халдлага энэ бүгд нь манай Ерөнхийлөгчөөс. Тэр нь унтаж буй аваргыг сэрээлээ. Америк түмэн эцсийн эцэст хөдөллөө” гэж Холбооны мөрдөх товчооны захирал асан Коми бисэн байна.

“Зөвөөр харуулах”

Энэ бүх “соёолж” дээр ардчилагч нарт талтай хэвлэл мэдээл идэвхтэй ажиллаа. Тэд Трампын бодлогын сөрөг хүчин зүйлийг идэвхтэйгээр гаргаж байлаа. NBC, CBS, ABCтелевизийн орйон мэдээний цагаачдын асуудалд зориулсан оройн мэдээний цагийн 90% нь Трампыг шүүмжилж байв. Цагийн 44% нь Трампын бодлогын хохирогч нарт, дөнгөж 0,5 % нь цагаачдын гэмт хэргийн хохирогч нарт зориулагдсан байв.

Энэ бүх байдлыг “зөв” хүмүүсийн ирэлт л зогсооно гэж либерал хэвлэлүүд бичиж, ярьж байв. Bloomberg  редакцийн өгүүлэлдээ, “Ардчилсан Конгрессын төлөө сонгууль л ганц зөв зам” гэсэн байв.

Америкийн Ерөнхийлөгч өөрийн твиттерийг ашиглан энэ бүгдийн эсрэг тэмцэж, өөрийн засаг барилтын үр дүнд  сэтгэлийн хөөрлийг нь чиглүүлэхээр оролдсон. “Өнөөдөр  бүгд найрамдахчуудын буянаар АНУ-ын эдийн засаг манай орны түүхэнд байгаагүй сайн байдалд байна. Эцсийн эцэст Америкийн хотуудад найдвар орж ирлээ. Намайг сонгосон цагаас хойш бид 4,5 сая ажлын байр бүтээлээ. Зөвхөн сүүлийн сард тэдний тоо 250 мянгаар нэмэгдлээ.  Ажилгүйдлийн төвшин сүүлийн 50 жилд хамгийн доод хэмжээнд байна” гэж Трамп сануулж байв.

Мөн тэрбээр татварын хэмжээг буулгасан нь америк бүл бүрт жилдээ 2000 орчим долларын хэмнэлтйг гаргалаа гэж хэлээд ардчилагчид ялсан тохиолдолд тэд дахиад Америкийг эдийн засгийн хямралд орууулна хэмээн сануулж байв.

Гэтэл зарим шинжээчид, Трампыг залж байна. Обамагийн үйл ажиллагааны үр дүнг хулгайлсан гэх мэтээр хэлж байлаа. Хоёрт, нийгэм, эдийн засагтай холбоотой бүх асуудлыг тэр сонгогчдын төлөө хийгээгүй гэв. Гуравт, сэтгэлийн  зүйн дайралт нь баримтуудаас давж чаджээ. 

Одоо гол асуудал!

Цэнхэр давалгаа Трампын  засгийн гуйваж буй үндсийг арчих уу гэсэн гол асуудал үүсээд байна.

“Угаалаг” нэг  үгээр импичментийн талаар яригдахгүй гэж Конгрессын Ардчилсан намын жигүүрийн тэргүүн Ненси Пелози хэлсэн байгаа.  Төлөөлөгчдийн танхмыг хяналтдаа авсан тэд хороодын тэргүүнийг аваад Ерөнхийлөгчийг огцруулах бүхий л чармайлтаа гаргах нь ойлгомжтой. “Төлөөлөгчдийн танхмын  ардчилагч нар Трампын захиргааны талаар олон мөрдөн шалгалтыг явуулах нь ойлгомжтой. Тэд Трампын ашиг орлогын татварын мэдүүлэгийг шаардана. Тэр цагт хэнээс тэр хэдийг авсан нь тодорхой болох юм. Импичментын  үндэслэлийг олоогүй Мюллерын комисс тэндээс шинэ түлхэцийг авна. Ардчилагчид ялсан тохиолдолд АНУ-ын улс төрийн халуурлыг “буулгана” гэж Ненси Пелози хэлж байсан нь худлаа л даа.

Гэхдээ импичмент бүгд найрамдахчууд давамгайлсан Сенатыг давахгүй нь ойлгомжтой. Харин ардчилагчдын давалгаа Трампыг арчиж чадахгүй ч 2020 онд түүнийг дахин сонгогдох үндсийг нь эвдэх бүрэн чадвартай. Нэгдүгээрт тэд Трампын бүх санаачлагыг унтраана. Ер нь ойрын хоёр жилд  хууль тогтоолтод онцын өөрчлөл хийгдэхгүй.  Конгресст эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, зүүний ардчилагчид өөрсдийн эхлүүлсэн “бэлгийн дарамт” компаниа   улстөрч эрчүүдийн эсрэг үргэлжлүүлэх байх. Эрэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах  хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай.

Москва энэ бүгдийг  анхааралтайгаар харж байх болно. Америкийн дотоодын улс төрийн истемийн тэмцэл ийнхүү хурцдаж байгаа нь тэдэнд системтэй гадаад бодлого явуулах боломжийг өгөхгүй учраас оросуудад ашигтай байж болох юм. Өөр нэг хэсгийн шинжээчид ардчилагч нарын ялалт нь үнэхээр доод төвшинд байгаа орос-америкийн харилцаанд ямар ч ашиг өгөхгүй гэв.

Дотоодын тэмцэлдээ живж буй Трамп  дараагийн сонгуульд хэрэгтэй оноог  олон улсын төвшнөөс хайхад хүрнэ. Гэхдээ л Орос-Америкийн харилцаа сайжрахгүй нь ойлгомжтой болж байна. Хятадтай худалдааны дайн, Ирантай хоригийн дайн хурцдах болов уу. Дэлхийд тогтвортой байдал бий болно гэдэг найдлага ч энэ бүгдээс үүдэн унтрах юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 16 цаг 10 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 16 цаг 12 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 16 цаг 14 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 16 цаг 15 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 16 цаг 16 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 16 цаг 20 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 16 цаг 21 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top