x

Экспорт импортоос 1.2 тэрбум ам.доллароор давжээ

Гадаад худалдааны 2024 оны эхний гурван сарын гүйцэтгэлийг экспортын 170,793, импортын 91,629 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас гаргажээ.

Үүнээс үзэхэд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт зургаан тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 369.5 сая ам.доллар буюу 6.5 хувиар өссөн байна. Экспортын дүн импортын дүнгээс 1.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс ашигтай гарчээ.

Монгол Улс оны эхний гурван сард 3.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эдийг экспортод гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар буурсан үзүүлэлт болов. Экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 3.3 тэрбум ам.доллар буюу 89.0 хувь;
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 216.8 сая ам.доллар буюу 5.9 хувь;
  • амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн 38.8 сая ам. доллар буюу 1.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.9 хувийг эзэлж байна.

2024 оны эхний гурван сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д нийлүүлсэн бол үхэр адууны боловсруулсан ширний 79.4 хувийг Туркт, самнасан ноолуурын 80.8 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 96.5 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 85.6 хувийг эзлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ 10 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 16 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна 20 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ 40 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа 56 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 1 цаг 9 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ 2 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. 2 цаг 18 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно 17 цаг 8 мин Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна 17 цаг 11 мин АНУ-д зорчих Цагаачлалын бус виз мэдүүлэгч иргэдийн АНХААРАЛД 17 цаг 32 мин "Эхийн алдар" одонгийн шалгуурт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барив 17 цаг 40 мин У.Хүрэлсүх: Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахад бүх талаар дэмжинэ 17 цаг 53 мин Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 7 хүн гэмтэж бэртжээ 18 цаг 18 мин Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн бүртгэлийг өөрчилжээ 18 цаг 26 мин Нийт нутгийн 80 хувьд олон жилийн дунджаас илүү хур тунадас оржээ 23 цаг 9 мин Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анхаарлыг өөр тийш хандуулахаар мэрийж байна 23 цаг 19 мин Ерөнхийлөгч Путин А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг санал болгов 23 цаг 31 мин Ясуиса Фукуда: Монгол чацарганаар нэмэлт бүтээгдэхүүн хийж байна 23 цаг 38 мин Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ 23 цаг 49 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Өнөөдөр засвартай байгаа авто замууд Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал...
Top