x

Ерөнхийлөгч Путин А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг санал болгов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайдаар Андрей Белоусовыг томилохыг санал болгосон тухай РИА Новости мэдээлжээ. 

“Ерөнхийлөгч Владимир Путин хэд хэдэн яам, газрын даргын албан тушаалд нэр дэвшигчдийг Холбооны Зөвлөлд санал болгож танилцууллаа. Тухайлбал, Батлан хамгаалахын сайдын албан тушаалд Андрей Ремович Белоусовыг томилох асуудлаар зөвлөлдөхийг санал болгов” гэж Telegram сувагт нийтэлсэн Холбооны Зөвлөлийн мэдээлэлд дурджээ. 

Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан Сергей Шойгуг Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилж, Николай Патрушевийг уг албан тушаалаас чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ, А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлэх болсон нь инновац, дэвшилтэт санааг нэвтрүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг бий болгоход тус яам нээлттэй байх ёстой гэсэн байр суурьтай холбоотой гэв.

А.Белоусов 2006 оноос хойш төрийн албанд ажиллаж байгаа бөгөөд 2006-2008 онд Эдийн засгийн хөгжлийн дэд сайдын албыг хашиж байжээ. 2008-2012 онд Оросын Засгийн газрын Эдийн засаг, санхүүгийн газрын дарга болсон байна. 2012-2013 онд Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг хашиж байв.

2013 оны зургаадугаар сарын 24-нд Ерөнхийлөгчийн туслах болсон бөгөөд 2018 оны зургаадугаар сарын 13-нд түүнийг энэ албан тушаалд дахин томилжээ. 

2020 оны нэгдүгээр сарын 21-нд А.Белоусовыг тэргүүн шадар сайдаар томилсон байна. 

С.Шойгугийн хувьд Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын албыг хашихын зэрэгцээ Цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын комисст төрийн тэргүүний орлогчоор ажиллана гэдгийг Д.Песков мөн тодотгов. С.Шойгу өөрийн мэддэг салбарт үргэлжлүүлэн ажиллана гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хэллээ. Харин Н.Патрушевын хувьд Кремль түүний томилогдох шинэ албан тушаалыг зарлах ажээ.

Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов уг албан тушаалыг үргэлжлүүлэн хашна гэдгийг Д.Песков мэдэгдэв.

Ерөнхийлөгчөөс Холбооны Зөвлөлд өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалт:

  • Дотоод хэргийн сайдад Владимир Колокольцев
  • Иргэний хамгаалалт, онцгой байдал, гамшгийн уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайдад Александр Куренков
  • Гадаад хэргийн сайдад Сергей Лавров
  • Хууль зүйн сайдад Константин Чуйченко
  • Гадаад тагнуулын албаны даргад Сергей Нарышкин
  • Холбооны аюулгүй байдлын албаны даргад Александр Бортников
  • Үндэсний гвардын цэргийн холбооны албаны даргад Виктор Золотов
  • Холбооны аюулгүй байдлын албаны даргад Дмитрий Кочнев
  • Ерөнхийлөгчийн Тусгай хөтөлбөрүүдийн ерөнхий газрын даргад Александр Линец
  • Тооцооны танхимын даргад Борис Ковальчук

Холбооны Зөвлөлийн гишүүд тавдугаар сарын 13-ны өдөр байнгын хороодын хуралдаанаар, тавдугаар сарын 14-ний өдөр нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 18 цаг 44 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 47 мин Монголын хөгжлийг гацаасан нь 20 цаг 19 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 20 цаг 36 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top