x

Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн цөмийн зэвсгийн сургуулилалт зарлав

Даваа гаригт ОХУ-ын батлан хамгаалах яам тактикийн цөмийн зэвсгийн байлдааны сургуулилалтад бэлдэж эхэлснийг зарлажээ. “ОХУ-ын зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчийн тушаалаар стратегийн бус цөмийн зэвсэгт хүчний байлдааны үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой дадлага сургуулилалтыг жанжин штаб ойрын үед зохион байгуулахаар бэлдэж эхэллээ” гэж уг мэдэгдэлд дурьдсан байна.

Сургуулилтад Доны Ростов хотод төвлөрдөг Оросын зэвсэгт хүчний өмнөд цэргийн тойргийн пуужин, агаарын болон тэнгисийн хүчний анги нэгтгэлүүд оролцох юм байна. Өрнөдийн зарим албан тушаалтнуудын ОХУ-ын эсрэг өдөөн хатгасан мэдэгдлийн хариуд ийм сургуулилалт зохион байгуулах болсноо мөн тайлбарлажээ.

Энэхүү сургуулилалт нь Өрнөдийн зарим удирдагчдын Украинд цэрэг илгээх тухай мэдэгдэлтэй холбоотойг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталжээ. Тухайлбал, өнгөрөгч пүрэв гаригт Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны ярилцлага “The Economist” сэтгүүлд нийтлэгдсэн. Макрон энэ ярилцлагадаа "Хэрвээ Оросын цэрэг фронтын шугамыг цөмлөж, Киевийн эрх баригчид хүсэлт гаргасан тохиолдолд Франц улс Украинд цэргийн хүч илгээх хууль ёсны нөхцөл бүрдэнэ" гэсэн юм.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    орос цөмийн зэвсгээ хэрэглэх хэрэгтэй яах гэж цөмийн зэвсэг бүтээсэн юм бүгдээрээ л сөнөнө биз!
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    хариуд нь украйнд цөмийн зэвсэг нийлүүлэх хэрэгтэй дээ. хөгийн орозууд бусдыг цөмөөр айлгаад бусад нь агшаад бж байх ёстой юу?
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
    • Иван дуракууд дэндүү бүдүүлэг ,тариачин хэвээрээ хоцрогдлоо доо.
      2024 оны 05 сарын 07
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 18 цаг 16 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 20 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 51 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 20 цаг 8 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top