x

ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна

Ерөнхийлөгч  Путин өмнө нь Ерөнхий сайдын орлогч байсан Андрей Белоусовыг Батлан хамгаалах яамны сайдаар  томилсноо  танилцууллаа. Одоогийн сайд  Сергей Шойгу ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн  даргын суудалд Николай Патрушевыг  солин суухаар болж байна.

Батлан хамгаалах яамны өөрчлөлт

Оросын Цэргийн яамын 2012 оноос хойш толгойлж байсан Шойгу Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга болж байна. Түүний оронд Эдийн засгийн хөгжлийн яамнб сайд, Ерөнхийлөгчийн  эдийн засгийн зөвлөх,  эдийн засгийн  блокыг хариуцсан тэргүүн дэд ерөнхий сайд асан Белоусовыг томилох зарлигаа Путин гаргажээ.

Өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулах нь  улсын төсөв дэх цэргийн зардлыг  ямагт нэмэгдүүлдэг. Цэргийн тусгай ажиллагаа нь ч мөн ялгаагүй санхүүгийн гол баримтыг  өөрчлөхөд хүргэв.

2022 оны аравдугаар сард Төрийн дум нь 2023–2025 онуудын холбооны төсвийн хуулийг баталсан, цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа төсөвт засвар оруулсан ба  “Үндэсний батлан хамгаалах” гэсэн бүлгийн зардлага нь 10,77 их наяд рубль болсон нь ДНБ-ни 6 хувь болов. Одоо төлөвлөөд байгаагаар 2025 онд тэр нь 8,55  их наяд буюу ДНБ-ний 4,5%, 2026 онд ДНБ-ний 3,7% болгохоор төлөвлөсөн байгаа. Бүх мөнгийг зэвсгийн үйлдвэрт  зарлагадахгүй, мэдэгдэхүйц их мөнгө нь армийн зарлага  мөн цэргийн албан хаагчдын нийгмийн халамжинд  явна. Ийм нөхцөлд хүч хөрөнгийн хэрэглээг  аль болох ашигтэйгаар зарцуулах асуудал чухал.

Яригдаж байгаа 10,77 их наяд рубль нь холбооны төсвийн  ашгийн  гуравны нэг бөгөөд асар их мөнгө юм. Үүний улмаас яамны ажлыг санхүүгийн хувьд үр дүнтэй болгох нь нэн түрүүнд шаардлагатай.  Оросын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт гурван сая хүн ажилладаг  нь хүн амын 2% болно. Тиймээс энд  сайн эдийн засагч хэрэгтэй. Энэ нь түүний томилгоонд чухал байсан мөн тэр өмнө нь Путины эдийн засгийн зөвлөгч, сайд нь байсан итгэлтэй хүн юм.  

Шинэ сайдад цэргийн цол олгох эсэхийг  лавласан сэтгүүлчин асуултад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч  Дмитрий Песков “тэр нь чухал биш асуудалгэж хариулсан байв. Белоусовын томилгоо нь  “хүчний блокын  эдийн засгийг улс орны эдийн засагтай  холбох” шаардлагын үүднээс гэж тэр хэлээд одоо цэргийн яамны зарлага нь 1980-аад оны төвшинд  ойртож байна. Гэхдээ “эрсдэлд хүрэхээр биш ч  онцгой чухал” гэлээ. Жанжин штабын дарга Валерий Герасимов, ер нь цэргийн мэргэжилтнүүд тушаалдаа үлдэнэ. Белоусовын томилгоо нь  цэргийн  удирдлагын  өнөөгийн зохицуулалтын системийг өөрчлөхгүйг тэр бас хэлжээ.

Оросын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах яамны сайдаар Андрей Белоусовыг  томилох шийдвэр нь Украины хувьд “маш муу мэдээ”  гэж Киевын эдийн засагч Алексей Кущ хэлэв. "Бидний хувьд маш муу мэдээнүүд. Учир нь манай  сайд нарын тушаалд  дайны үеэр Белоусовын  бодлогоос тэс өөр эсрэгээр бүдүүлэг либерализмыг барьсан хүмүүс  сууж байна. Үр дүнг нь өөрсдөө цэгнэх биз дээ” хэмээн тэр Facebook дэх өөрийн хуудаснаа бичжээ.  ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн загвар,  бүтцийн  гүнзгий өөрчлөлт, хоригийн эсрэг хурдтайгаар дасан зохицоход оруулсан Белоусовыг үүрэг ролийг Кущ үнэлжээ.

Шойгуг чөлөөлсөн нь барууны хэвлэлийн гол мэдээ боллоо. Түүнийг бууруулсан уу, эсвэл дэвшүүлсэн үүү? Аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн даргын тушаалд  Шойгу давхар  Холбооны  цэрэг-техникийн хамтын ажиллагааны  албаны ажлыг  хариуцна. Сая энэ албыг БХЯ-ны  мэдлээс гарган Ерөнхийлөгч шууд  захирахаар болсон. Энэ алба нь нэг үгээр  зэвсэг зохион бүтээх товчоонууд гэсэн гэсэн үг.

Шойгу үүний зэрэгцээ Цэрэг-аж үйлдвэрийн  комисст “ерөнхийлөгчийн орлогч" болж байна. Одоо комиссийн дарга нь Путин, түүний нэгдүгээр орлогч нь Дмитрий Медведев юм. Патрушев уг тушаалаас  өөр албанд шилжиж байгаа учир чөлөөлөгдсөн гэсэн үг, гэхдээ ямар  ажилд гэдэг нь  ойрын хоногуудад тодорхой болно.

Ер нь бол сүүлийн үед БХЯ-тай холбоотой Пригожины, Ивановын гэх мэтийн олон хэрэг  гарсан энэ авлигын  талын дуулиан ихтэй байв. Тийм ч учраас ерөнхийлөгчийн хамгийн дотны нөхөр гэгдэх Шойгуг  “аварч” байгаа гэсэн яриа бас гарч байна.

Путин  хүчний бусад байгууллагууд, гадаад хэргийн блокын  удирдлагыг солихгүй дахин томилохоор саналаа гаргажээ. Ийнхүү ГХЯ-ны Сергей Лавров,  Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев,  Онцгой байдлын яамны  сайд Александр Куренков, Хууль зүйн яамны сайд Константин Чуйченко нар тушаалдаа үлдлээ.

Мөн өөрийн тушаалд Гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин, Холбооны мөрдөх товчооны Александр Бортников, Холбооны хамгаалалтын албаны Дмитрий Кочнев, мөн Росгвардийн командлагч  Виктор Золотов нар үлдлээ. Ерөнхийлөгчийн  нийгмийн хөтөлбөрүүдийн  ерөнхий газрын тэргүүн Александр Линц, Дээд болон Үндсэн хуулийн цэцийн дарга нар  тушаалдаа үлдлээ.

2022 оны арваннэгдүгээр сараас хойш  хоосон байсан Тооллогын танхимын захирлаар Борис Ковальчукийг томилохоор нэрийг нь Путин дэвшүүлжээ.  Хүчний болон гадаад харилцааны албадын  тэргүүн нараас ялгаатай нь энэ тушаалын даргыг Холбооны зөвлөл сонгодог ялгаатай.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 18 цаг 11 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 14 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 46 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 20 цаг 3 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top