x

ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир  Путин

Оросын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсний дараа Путин хамгийн түрүүнд Ерөнхий сайдад Михаил Мишустиныг улиран дэвшүүлээд Төрийн думаар батлуулав. Баасан гаригт түүнийг Төрийн дум нь баталсны дараа Ерөнхийлөгчийн зарлигаар Мишустин Ерөнхий сайдаар томилогдсон ба түүнд 10 орлогчтой байхаар заагдсаны дагуу танхмаа бүрдүүлэх ажилдаа оров.

Өөрийн орлогчид ба холбооны сайд нарт нэр дэвшигчдийг Путинтэй урьдчилан яриад хүчний болон ГХЯ-ны сайд нараас бусад нэр дэвшигчдийн жагсаалтыг Төрийн думд өргөн барив.  Нэр дэвшигчдийн талаар Думын хороод авч хэлэлцээд  дэмжиж, хурлаар батлахад бэлэн болов. Лхагва гариг гэхэд шинэ танхим эхний хуралдаанаа хийх бололтой. Яамд тусгай газруудын тоо өмнөхийн адил 21. Думын баталсан  сайд дарга нарыг Ерөнхийлөгч  заавал томилох ёстой.

Аж үйлдвэр, худалдаа хариуцсан дэд ерөнхий сайд 55 настай Денис Мантуров нэгдүгээр дэд ерөнхий сайдын тушаалд 65 настай Андрей Белоусовыг сольж байна.

Тээврийн сайд 70 настай  Виталий Савельев тээвэр ба логистик хариуцсан дэд ерөнхий сайд боллоо.

ХАА-н хуучин сайд сайд 46 настай Дмитрий Патрушев дэвшин ХАА ба экологийн асуудлыг давхар хариуцна.

Савельевын оронд Тээврийн сайдад Курск мужийн захирагч 52 настай Роман Старовойт томилогдлоо. Одоо мужид захирагчийн сонгуультай.

Аж үйлдвэр, худалдааны сайдаар Калининград мужийн захирагч  асан 37 настай Антон Алиханов ажиллана.

Эрчим хүчний яамыг 72 настай Николай Шулгиновын оронд Кемерова мужийн захирагч 62 настай Сергей Цивилев толгойлохоор болов.

Дмитрий Патрушевын оронд ХААЯ-ыг түүний орлогч 45 настай Оксана Лут толгойлно.

Спортын яамыг 59 настай Олег Матыцины оронд Хабаровск хязгаарын тэргүүн 42 настай Михаил Дегтярев сонгогдлоо.

Дэд ерөнхий сайд Александр Новакт эрчим хүчнээс гадна эдийн засаг, хоригийн эсрэг тэмцэх асуудлыг нэмэн хариуцуулж байна.

Дэд ерөнхий сайд  Дмитрий Григоренко, засгийн газрын аппаратыг толгойлохоос гадна дижитал хөгжил, антимонополын будлогыг хариуцана.

Дэд ерөнхий сайд  Дмитрий Чернышенко хэвлэх асуудлыг хариуцах болно.

Дэд ерөнхий сайд  Татьяна Голикова тушаалаа хадгалснаас гадна Холбооны үндэстний асуудлын агентлагийн хяналтыг бас авлаа.

Албан тушаал, эрх мэдлээ дэд ерөнхий сайд  нар Алексей Оверчук, Марат Хуснуллин, Алс дорнодын холбооны тойргийн ерөнхийлөгчийн төлөөлөгч Юрий Трутнев хадгалан үлдэж байна.

Өөрийн тушаалдаа Хөдөлмөрийн сайд Антон Котяков, Байгал орчны сайд Александр Козлов, Боловсролын сайд Сергей Кравцов, Соёлын сайд Ольга Любимова, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Максим Решетников, Сангийн сайд  Антон Силуанов, Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Барилгын яамны сайд Ирек Файзуллин, Шинжлэх ухаан дээд боловсролын яамны сайд Валерий Фальков, Зүүн хязгаарын хөгжлийн сайд Алексей Чекунков, Дижитал хөгжлийн яамны сайд Максут Шадаев нар нар үлдэж байна.

Холбооны цэрэг техникийн хамтын ажиллагааны газар БХЯ-ны захиргаанаас гарч шууд Ерөнхийлөгчид захирагдахаар болж байна.

Танхимын нэр дэвшигчдийг  авч хэлэлцэн дуусах цагаар даваа гаригт Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ дагуу, хүчний байгууллагууд болон гадаад бодлогын албадын тэргүүн нараа томилов. Ерөнхийлөгчийн томилж байгаа хүмүүсийг парламентаар авч хэлэлцэхгүй зөвхөн тэдэнтэй Холбооны зөвлөл уулзан зөвлөдөг эрхтэй. Эдгээр  батлах зөвлөлдөх ажлууд мягмар гаригт /өнөөдөр/ дуусах бололтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 18 цаг 30 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 33 мин Монголын хөгжлийг гацаасан нь 20 цаг 5 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 20 цаг 22 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top