АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн (National Institutes of Health, NIH) эрдэмтэд радио хэлбэлзлийн туяаны нөлөө мэрэгч нарт ямар нөлөөтэй байсан 10 жилийн судалгааныхаа дүнг гаргажээ. Туяаны өндөр төвшин нь туршилтын эрэгчин хулганад хорт хавдар үүсгэсэн байв.
Судалгаагаар гар утасны 2G ба 3G технологийн радио хэлбэлзлийн туяа нь хорт хавдар үүсгэдэг болж таарлаа. Туяаны байнгын цохилт нь тархи ба бөөрөнд хорт хавдар үүсгэдэг гэсэн зарим нэг баталгаа эрдэмтэд олжээ. Туршилтын эрэгчин хулгануудад хорт хавдар үүсгэсэн байв. Эрдэмтэд одоогоор 5G эсвэл Wi-Fi-сүлжээний туяаны талаар судалгааг явуулаагүй байгаа.
Эрдэмтэд гар утасны туяа хүмүүст сөрөг нөлөөтэй гэж хэлэхэд эрт гэлээ. Тэд туршилтын хулганыг бүхэлд нь тэр туяагаар цохиулж үзсэн харин хүний зөвхөн нэг хэсэг эд эс л уг туяаны үйлчилгээг авдаг гэжээ. Үүний зэрэгцээ хулгана дээр туяаг урт хугацаагаар хүнээс илүүтэйгээр туршжээ. Гэхдээ л ,,,?
М.Цогт