Копенгагены их сургуулийн эрдэмтэд ашиг орлого насанд нэг их нөлөөгүй гэж үзлээ. Шинэ судалгаа нь жилийн өндөр орлоготой 40 насны хүн бага орлоготой хүнээс 6.5 жилээр илүү насладаг гэсэн өмнөх судалгааг үгүйсгэж байна.
Шинэ судалгаанд нэн түрүүнд хүн бүр өндөр орлоготой эсвэл бага орлоготой байдаггүй гэж үзсэн бөгөөд бага орлоготой хүн 10 жилийн дотор байдлыг эерэгээр өөрчлөн боломжтой гэнэ. Энэ хугацаанд баян нь бас ядуурсан байхыг үгүйсгэх аргагүй ажээ. Копенгагены их сургуулийн гурван эдийн засагч энэ талаар тооцоолох аргыг гаргасан байна.
Үр дүнд нь баян ядуугийн хоорондын насны зөрүү их болж чадаагүй ба тэдний тооцоогоор, өндөр орлоготой хүний дундаж нас 77.6 жил, ядуу хүний дундаж нас 75.2 жил болсон ба ялгаа нь дөнгөж, 2.4 жил болжээ.