x

Б.Төртогтох: Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Нийслэлийн Аддиктлогийн төвийн судлаач Б.Төртогтох архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өгч байна. Тэрбээр тус эмнэлэгт сэтгэл засалч, донтох эмгэг судлаачаар ажилладаг.

Б.Төртогтох:

-Донтох эмгэг, тэр дундаа архинд донтох эмгэг нь манай улсад тулгамдаж байгаа асуудал болсонд сэтгэл эмзэглэж явдаг. Өмнө нь архинд донтсон хүмүүс гэхээр гудамжинд гарсан хүмүүсийг л ойлгож байв. Яг үнэндээ ах дүү нарын дунд ажил хамт олны дунд ч заавал нэг архины хамааралтай, хүмүүсийн хэлдгээр архичин хүмүүс байна шүү дээ.

Гол нь тэр хүн өөрөө ч архины асуудалтай гэдгээ мэддэггүй, бусад нь яахав хааяа л уудаг юм гэж хаацайлдаг, нуудаг байдалтай явж ирсэн. Тохируулаад уучихна, өөрөө уухаа больчихно гэж ярьж байгаа ч ингэж ярьж байгаа нь энэ нь үгүйсгэх л арга юм.

Ямар хүмүүс архинаас гардаг гээч: Энэ бол тухайн хувь хүний сэтгэл санаа, ухамсартай холбоотой зүйл. Ажиглалтаас үзэхэд, архинд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн, эмчилгээнд хамрагдаад гарч чадна гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс л архинаас гарч чаддаг. Нөгөө талаас үүнд хамт олон, нийгмийн оролцоо маш чухал. Ганцхан эмч нар л ид шидээр шийдчихдэг зүйл биш.

Ярилцаад үзэхээр ихэнх архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг. Нээлттэй ярилцалгүй хав дарж түүнийгээ архиар тайлсаар сүүлдээ дадал зуршил болоод хувирчихдаг. Яваандаа архины хамааралтай болж байна.

Архитай холбоотой хэд хэдэн ташаа ойлголт байгааг залруулж хэлье: 

Хүмүүс монгол архи донтуулагчтай, гадаад архи гайгүй гэж ярьж байхыг сонссон. Энэ бол маш буруу ойлголт шүү. Ямар ч төрлийн архинд ордог этилийн спирт нь өөрөө донтуулагч гэдгийг ойлгох нь чухал байна.

Уудаг хүмүүс архинаас гэнэт гарчихвал үхчихнэ гэж гэж ярьдаг. Үүн шиг худлаа зүйл үгүй. Энэ бол архины хамааралтай хүмүүсийн үгүйсгэл буюу өвчний шинж тэмдэг байдаг. Тэр тусмаа л мэргэжлийн байгууллагад хандах ёстой.

Би яадгаа алдсан архичин биш, хааяа л уудаг гэдэг юм. Баярыг далимдуулж уудаг, уухдаа үргэлжлүүлж уудаг, шараа тайлдаг, заримдаа ганцаараа уудаг бол архины хамааралтай болсны шинж тэмдгүүд юм. ДЭМБ-аас F10 кодтой өвчин буюу архины шалтгаант зан үйлийн эмгэг хэмээн албан ёсоор бүртгэсэн байдаг.

Сайн тал нь архинд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд манай төвд ханддаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ нь хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаагийн илрэл юм. Зарим нь чин сэтгэлээсээ архинаасаа гарна гээд ухамсарлаж шийдээд ирдэг. Ар гэр, найз нөхдийн шахалтаар ирдэг нь ч бий.

Дээрх шинж тэмдгүүд танд байнга болон ойр ойрхон давтамжтай илэрч байвал сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч мэргэжлийн байгууллагад хандаарай. 

Аддиктологийн төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 1 цаг 14 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 16 цаг 32 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 17 цаг 26 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 19 цаг 9 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 19 цаг 13 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов 20 цаг 40 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд 20 цаг 42 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо 21 цаг 15 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! 22 цаг 43 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Өчигдөр 10 цаг 49 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна Өчигдөр 10 цаг 33 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ Өчигдөр 10 цаг 11 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 05 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна Өчигдөр 10 цаг 01 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ Өчигдөр 09 цаг 41 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа Өчигдөр 09 цаг 25 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр 09 цаг 12 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top