Казахстан 2023 онд орос "водка"-ны томоохон импортлогч цолоо хадгалан үлдсэнийг “РИА Новости агентлаг мэдээлэв.
Статистикийн мэдээгээр Орос өнгөрсөн онд $59,7 сая долларын водка архийг гадагш худалджээ. Казахстан тэндээс $27,9 саяар водка худалдан авчээ. Хэдийгээр өмнөх 2022 оноос худалдаа нь 26%-иар буурсан ч Казахстан лидер импортлогч хэвээр үлдэв.
Израиль орос водканы импортоо нэмэгдүүлэн хоёрт оржээ. Жилийн дотор тэд худалдаагаа 42%-иар нэмэн $12 саяын водка авчээ. Гуравт нь Армян $4,5 саятайгаар оржээ. Дөрөв ба тавд Гүрж ($3,9 сая), Азербайжан ($3,5 сая) бичигджээ.