x

Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана

Европын Холбооны гишүүн орнуудын төлөөлөгчид өчигдөр хуралдаж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах талаар шинэ хууль батлахаар болжээ. Энэ шинэ хуульд зааснаар 2040 он гэхэд шингэн түлш буюу бензинээр ажилладаг хүнд даацын ачааны машинуудыг хэрэглээнээс гаргаж, оронд нь устөрөгч, цахилгаанаар ажилладаг машинуудыг хэрэглээнд нэвтрүүлнэ гэж дурдсан байна. Энэ хууль хүнд даацын ачааны машин үйлдвэрлэгчдэд үндсэндээ хамаарах хууль юм байна. Одоогоор Европын Холбооны нутаг дэвсгэр дээр ашигладаг ихэнх хүнд даацын автомашинууд дизель түлшээр ажилладаг юм байна.

Дизель түлшээр ажилладаг автомашинуудаас ялгардаг хүлэмжийн хийн исэл болон агаар бохирдуулагч нэгдлүүд нь уушгины хорт хавдар, амьсгалын замын үрэвсэлт өвчин үүсгэгч гол хүчин зүйл болдог. Нэн ялангуяа Европын Холбооны нийт зам тээврээр ялгарч байгаа хүлэмжийн хийн 25 гаруй хувийг хүнд даацын дизель хөдөлгүүрт машинууд ялгаруулж байна. Европын Холбоо 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэнэ гэдэг зорилт тавьсан. Үүндээ хүрэхийн тулд хийж байгаа ажлуудынх нь нэг бол энэ удаагийн шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 2040 он гэхэд 90 хувь танах шийдвэр юм. Үүнээс гадна энэ шинэ хуулийн хүрээнд хүнд даацын машин үйлдвэрлэгчид 2030 он гэхэд үйлдвэрлэлээсээ ялгаруулдаг нийт нүүрсхүчлийн хийний 45 хувийг бууруулах үүрэг хүлээх юм байна. Энэ хууль батлагдахаас өмнө энэ хувь 30 байсан нь ийнхүү нэмэгдэж байгаа юм байна.

Шинэ хуульд хамаарах хүнд даацын автомашинд 7,5 тонноос дээш жинтэй ачааны автомашинууд багтаж байна. Хүнд даацын ачааны автомашинуудаас гадна 2030 оноос эхэлж Европын Холбооны хот доторх автобуснуудын 90 хувийг хүлэмжийн хий огт ялгаруулдаггүй шинэ автобусаар солино гэж зааж өгсөн байна. 2035 онд Европын хотууд 100 хувь хүлэмжийн хий ялгаруулдаг автобуснаас ангижирна гэж заажээ. Харин Европын Холбооны гаргасан энэ шинэ хуулийн Европын автомашины ACEA групп маш амбицтай, хэт том зорилттой хууль гэж дүгнэж байгаагаа илэрхийлжээ. Хэрвээ холбоо энэ хуулиа бүрэн хэрэгжүүлэхийг хүсвэл холбооны засгийн газрууд гар нийлж, Европ даяар 2030 он гэхэд хүнд даацын автомашин цэнэглэх хүчин чадалтай 50 мянган цэнэглэгч цэгүүдийг байршуулах ёстой гэж дурджээ. Түүнээс гадна цахилгаанаар ажилладаг ачааны автомашинуудыг ингэж шийдлээ ч устөрөгч, биометаны хийгээр ажиллах машинуудын хувьд Европын Холбооны шаардлагад хүрэхэд энэ төрлийн эрчим хүчний нөөц ойрын хорин жилд тэр хэмжээнд хангалттай өсөн нэмэгдэх боломжгүй, энэ хууль хэт харгис байна гэж үзэх нэг нь ч байна.

Одоогоор Европын Холбооны нутаг дэвсгэр дээр явдаг хүнд даацын автомашинуудын ердөө 2 хувь нь л устөрөгч болон цахилгаанаар ажилладаг байна. Энэ хуулийг зарим автомашин үйлдвэрлэгчид шүүмжилж байгаагаас гадна Герман улс, Европын Холбооны баруун төвийн үзэл баримтлалтай нам эвслүүд эсэргүүцэх хандлагатай байсан. Тэд 2040 он гэхэд нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулдаггүй машин хөлөглөх гэж байгаа бол дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашиныг 2040 оноос цааш тодорхой хэмжээнд худалдан борлуулахыг зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байсан байна. Гэсэн ч ямартай ч энэ хуулийн төслийг Европын холбооны парламент болоод Европын Холбооны гишүүн орнуудын засгийн газрууд хүлээн зөвшөөрсөн. Хууль болон батлагдах нь гарцаагүй болжээ. Даваа гарагийн байдлаар зөвхөн Итали, Польш, Словак улсууд энэ хуулийг эсэргүүцсэн санал өгсөн бол Чех улс санал өгөхөөс татгалзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 18 цаг 42 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 45 мин Монголын хөгжлийг гацаасан нь 20 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 20 цаг 34 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top