x

Хаврын улиралд адууны махнаас татгалзаарай

Монгол орон нь хуурай, эрс тэс уур амьсгалтай учраас монгол малын мах бүлээн чанартай, шингэхэд хялбар байдаг.

Махыг улиралдаа зохицуулан хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Тухайлбал, өвлийн улиралд хүний ходоодны галын илч сайн байдаг учраас адуу, хонь, үхрийн махыг хэрэглэвэл сайн.

Хавар, намрын улирал нь халуун мөн чанартай учраас адууны махыг идэж болохгүй. Хавар, намар адууны махыг идсэнээр шарын махбод арвидаж, нүүрээр юм гарах, бие халууцах, халууны өвчлөл үүсдэг. Ялангуяа хэрэх, тулай зэрэг үрэвсэлт өвчнүүдийн үед адууны мах идэхийг хатуу хориглодог.

Харин зуны улиралд махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Зун долоо хоногтоо 1-2 удаа хонины мах, эсвэл борц идвэл тохиромжтой. Борц нь хөнгөн, бүлээн чанартай тул ходоодонд ачаалал өгөхгүй хялбар шингэнэ.

Хүний ходоод гарын алгыг нийлүүлсэнтэй ижил хэмжээтэй байх бөгөөд үүний дөрөвний гуравд нь хоол ундыг тохируулан хэрэглэж, дөрөвний нэгийг хоосон үлдээх ёстой. Ингэж байж хоол боловсруулах систем зөв ажиллах бөгөөд зуны улиралд байнга махан хоол идсэнээр ходоодны шингээх чадвар муудаж, ходоодны бадганы өвчин үүсэх, таргалах, хавагнах нөхцөл бүрдэнэ.

Аливаа хоол хүнсийг улиралдаа тохируулж, хэмжээг нь тааруулж хэрэглэх нь чухал юм. Тухайлбал, шархтай үед гахайн мах идэх тохиромжгүй. Хоолны дуршил буурсан үед шинэ хонины махны шөл өгвөл сайн. Харин ямааны мах нь өвчнийг хямраадаг тул хөгшин настай хүнд, нялх хүүхдэд, ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа хүнд өгөх хэрэггүй. Мөн ходоодны эс шингэх өвчин, эмэгтэйчүүдийн өвчний үед, тамирдаж ядарсан үед ямааны махыг хэрэглэж болохгүй.

Зуны улиралд махны хэрэглээг багасгаж, цагаан идээг аль болох түлхүү хэрэглэвэл сайн. Өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гүүний саамыг өдөрт нэг аягыг ууж хэрэглэвэл сайн. Гүүний саам нь уушгийг шимжүүлж өгдөг тул зуны улиралд гүүний шинэ саам хэрэглэвэл өвлийн ханиад томуунаас сэргийлэх боломжтой.

Гэхдээ тухайн хүний биеийн байдал, ходоодны галын илчээс шалтгаалан ямар хэмжээгээр уухыг тохируулах тул эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тухайлбал, хаван ихтэй, бөөрний дутагдалтай, амьсгалын замын хурц дутагдалтай хүмүүс гүүний саам ууж болохгүй.

Мөн ходоодны галын илч муутай хүн гүүний саамыг ихээр ууж болохгүй. Үхрийн сүү мөн уушгины өвчинд сайн. Хонины сүү хийг дарах тустай боловч байнга уух нь зүрхэнд муугаар нөлөөлдөг.

Тиймээс аливаа зүйлийн хэмжээг нь тохируулж хэрэглэх хэрэгтэй бөгөөд уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах нь зүйтэй.

Эх сурвалж: Манба Дацан нэгдсэн эмнэлэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 21 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 15 цаг 39 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 16 цаг 33 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 18 цаг 16 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 18 цаг 20 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов 19 цаг 47 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд 19 цаг 49 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо 20 цаг 22 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! 21 цаг 50 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг 23 цаг 22 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна 23 цаг 39 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ Өчигдөр 10 цаг 11 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 05 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна Өчигдөр 10 цаг 01 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ Өчигдөр 09 цаг 41 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа Өчигдөр 09 цаг 25 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр 09 цаг 12 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top