x

Тайлангаа гаргаад Amazon, Google нар үнэлгээ алдаж эхэллээ

Amazon, Google хоёр хөрөнгө оруулагчдийг гонсойлгов. IV улирлын тэдний санхүүгийн тайлан хувьцааны үнийн уналтыг өдөөлөө.

Тайлангуудаа нийтэлсний дараа компаниудын хувьцааны үнэ 7,5% ба 3,5%-иар тус тус уналаа. Уналт нь  пүрэв гаригийн нэмэлт арилжааны үеэр гаржээ. Харин үндсэн арилжаагаар эдгээр компанийн хувьцаа итгэлтэйгээр өсч байлаа. Amazon гэхэд л өдрийн төгсгөл рүү 7%-иар өсөв. Google - 4% гаруйгаар нэмэгдсэн байлаа. Эцсийн дүнд тэр бүх өсөлт нь хасагдсан байна. 

Хөрөнгө оруулагчдын гол түгшүүр нь компаниудын ашиг нь хүлээлтэд нь хүрээгүй нь болж байна. Арилжааны хурдыг л тэд харж байдаг билээ. Аль нэг эмитент нь түрэмгийллээ нэмэгдүүлж байхад хувьцааны үнэлгээ нь нэмэгдэж, ашгийн өсөлт нь удааширч эхэлдэг жамтай. Тэр нь ердийнхөөр хөрөнгөжилт нь хүчтэй унаснаар төгсдөг. 

Дашрамд, компаниудын дараагийн  улирлын дүгнэлт нь  бас л хөрөнгө оруулагчдыг баярлуулахаар биш. 

Ерөнхийдөө бол энэ бүгд нь логиктой зураглалын элемент юм. Хөрөнгийн зах зээлийн уналт зүгээр нэг эхлээгүй, шууд дуусахгүй нь ойлгомжтой. Сүүлийн 10 жилд тийм л байлаа. Ямар нэгэн хөрөнгийн үнэлгээ нь мөнгөний хүртээмжээс хамааралтай байсан ба одоо дэлхий даяар мөнгөний бодлого хатуужин хэтэрсэн хэмжээний өр төлөлтийг хураах талдаа орж байгаа юм. Ийм нөхцөлд санхүүгийн хөрөнгө өсөхгүй нь ойлгомжтой. 

2008 оны сүйрлийн дараа QE –г гаргасан нь хамгийн том алдаа бололтой. Системийг мөнгөөр угжсан нь  эрсдэл гэсэн чухал ойлголтыг балруулджээ. Хэдэн зуун тэрбумын үнэт цаас сөрөг ашигтай байгаа ба “хогийн” облигациуд хамгийн доод хэмжээний ашигтайгаар арилжаалагдаж байлаа. Энэ мэтээр. 

Amazon, Google хоёр  хувьцааны зах зээл дээр  сүүлийн жилүүдэд дээшилж буй трендийн лидерүүд байсан ба тэдний үнэлгээ хэтэрхийг хөөрөгдсөн байлаа. Ийм “хөөсөнцрүүд” түүхэнд хангалттай их. Хэдэн жилийн өмнө биотехнологийн компаниудын хувьцааны үнэ хэт үлээгдэж байгаад хагарсан байдаг. Сүүлийн хоёр жилд E-commerce сектор  ийм байгаа ба мөн л тийм төгсгөлтэй байх болов уу. 

Google ба Amazon компанийн тайлангийн дараа FANG – Apple, Facebook компанийн хувьцаанууд бас унаад эхэлсэн байна. Эд бүгд нэг “хөөсөнцрийн” компаниуд болохоор адилхан л үлээгдэж байх нь ойлгомжтой. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 18 цаг 11 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 18 цаг 13 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 18 цаг 15 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 18 цаг 16 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 18 цаг 17 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 18 цаг 21 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 18 цаг 22 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top