x

Ертөнцийн бас нэгэн гайхамшиг

Хятадын өмнөд эрэгт нийтдээ есөн жил үргэлжилсэн бүтээн байгуулалт "Дэлхийн хамгийн урт далайн гүүр"-ийг албан ёсоор нээлтээ хийсэн талаар бид өмнө нь та бүхэнд хүргэж байсан билээ. 

Далай дээгүүр ба доогуур нь гүүр барихад нийт 15 тэрбум доллар зарцуулсан ба хоёр хиймэл арал бий болгосон. Мөн Хятадын энэ шинэ гүүр нь автомашины дэлхийн хамгийн урт гүүр болж байгаа юм. 

Автомашины зургаан эгнээ бүхий 55 км урт уг гүүр Гонконг, Макаог Гуандун мужийн өмнөд эргийн Жухай хотой холбож өгдөг. Одоо Жухайгаас Гонконг ороход гучин минут зарцуулна. Өмнө нь тойруу замаар гурван цаг явдаг байжээ.

Энэ районд цаг агаар хатуу ширүүн, тиймээс гүүрийг байгалийн элдэв үзэгдэлд тэсвэртэйгээр босгосон байна. Гүүр ямар ч далайн шуурга, найман баллын газар хөдөлтөд ажрахгүй. Түүнийг 120 жилээр ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Гүүр нь өөрөө нэгэн байгууламж дахь ган төмрийн хамгийн том “нөөц” болж байна. Гүүрэнд 400 тонн ган төмрийг ашиглажээ. Гүүрний усан дээрх хэсэг нь бараг 23 км ба өөр 7 км нь далайн ёроол дахь хонгил юм. Хонгилыг Гонконгт ойр бариулсан нь бас практик талаасаа чухал ба хөлөг онгоцнуудад Жуцян гэх Сувдан голоос далайд гарах боломжийг өгч байгаа аж.

Энэ хонгилын төлөө хоёр хиймэл арлыг үүсгэсэн байна. Арлууд өөрсдөө жижигхэн ч далайн гүнд нэвтрэх хаалга болж байгаагаар сэтгэгдэл ихээхэн төрүүлнэ. Шөнө  арлууд гүүр шигээ гэрэлтэн сүрлэг харагдана.

Шинэ гүүр нь “асуудалтай” хоёр районыг холбож байгаагаараа Хятадын бэлгэдлийн нэг болох байх. Макао арал нь Гонконгийн адил Хятадын засаг захиргааны тусгай район гэсэн статустай. Ийм статусыг энэ хоёр район л эзэмшдэг.  Макао гэхэд л Португалийн колони байсан үеийн уламжлал ба хуультай.

Шинэ гүүр Хятадын янз бүрийн хэсгийн оршин суугчдийг холбон өгч байгаа ч түүнийг хэрхэн ашиглах талаар хязгаарлалт бий болжээ. Гүүр, нийтийн хэрэглээнийх биш, төлбөртэй гэнэ. Цагаачлалын хуулийн дагуу түүгээр өнгөрөхөд тусгай зөвшөөрөл мөн, хилийн шалгалтаар орох аж.

Гэсэн хэдий ч хүний гараар бүтээгдсэн шинэ даяарчлалын байгууламж бидний нүдэн дээр бүтээн байгуулагдаад байна. Тун удахгүй гар хийцийн “ертөнцийн гайхамшгийн” жагсаалт шинэчлэгдэх нь дамжиггүй юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 18 цаг 13 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 18 цаг 16 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 18 цаг 18 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 18 цаг 19 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 18 цаг 20 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 18 цаг 23 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 18 цаг 24 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top