Хүн өөрийн амьдардаг дэлхийгээ хэрхэн баллаж байгааг эдгээр зургаас харж болно. Хүссэн хүсээгүй ийм зураглал бидний эргэн тайронд хангалттай их.
Далай тэнгист жил бүр ойролцоогоор долоон тэрбум килограмм пластик хаягдаж байна. Энэ материал нь байгальд задартлаа мянгаад жил шаардах ба ер нь задарахгүй байх талдаа. Далайн амьтад, жигүүртнүүд энэ хог хаягдлыг мөгөөрс мэтийн хоолоо гээд залгиж байна. Тэдний үлдэгдлийг задлаад үзэхэд пластик хаягдал ихээр гардаг гэнэ.
Дэлхийн хог хаягдлын 60% гаруй нь пластик болж байгаа. Энэ материалаар хийгдсэн эд зүйл задардаггүй ба шатаахад амьтан байтугай хүнийг алахаар хорт бодис ялгаруулдаг. Эдгээр ганц хоёр зургаас хүн төрлөхтөн аж үйлдвэрийн дэвшил гэгчид орсоны дараа газар дэлхий ямар гайтай учирч буйг харж болно. Хүн маш их ашигтай тустай эд зүйлийг бүтээж бөөн нээлт хийсэн ч гэсэн хүний дэлхийд үлдээж байгаа хог хаягдлыг хэрхэн боловсруулах аргаа олоогүй л явна.
М.Цогт