АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтэд Lancet сэтгүүлд 2040 онд хүний дундаж нас хаана ямар байхыг дүгнэн судалсан тайлангаа нийтэлсэн байна. Тэд өнөөдөр хүний нас уртсах хандлага байгааг тэмдэглэжээ.
Урт наслахад гол саад нь өөхлөлт, тамхи таталт, алкоголийн хэрэглээ ба агаарын бохирдол болж байна гэж илтгэлийг зохиогчид үзжээ. Мөн зам тээврийн осол, азгүй тохиолдлын зуурдын үхлийг тэд бас нэг шалтгаан гэлээ. Өвчний дэгдэлт ба сахарын шижин, бөөр, уушгиний архаг болон хорт хавдар наслалтыг богиносгох гол саад хэвээр байх ажээ.
Мэргэжилтнүүдийн үзсэнээр, 2040 онд Испани урт настнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх гэнэ. Тэнд хүний нас 85,8 жил болох ёстой гэнэ. Япон хоёрт байх ба наслах хугацаа нь 85,7 жил байх юм. Америкт энэ хэмжээ 79,8 жил байх гэнэ. Харин оросуудын наслах дундаж нь 75 жил болох ажээ.
М.Цогт