x

Apple MacBook Air, iPad Pro, Mac Mini бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Өчигдөр Бруклинд байрлах Ховард Гилман дуурийн театрт Apple компанийн хоёр дах шинэ бүтээгдэхүүний танилцуулга болж өнгөрлөө. Энэ үеэр тэд шинэ MacBook Air, iPad Pro ба Mac Mini гэсэн гурван төрлийн төхөөрөмж танилцуулсан байна. Шинэ бүтээгдэхүүнүүд бүгд 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн худалдаанд гарна. Харин үүнээс өмнө та урьдчилан захиалах боломжтой юм.

Face ID-тай iPad Pro

Apple 2015 оноос хойших хамгийн том шинэчлэлтийг iPad-д хийлээ. Тухайлбал шинэ загвар 11 ба 12,9 инчийн сонголт бүхий илүү том дэлгэцтэй болж, нүүр царай таних Face ID систем суулгагдсан байна. Шинэ iPhone-той адил A12X чиптэй болсон тул өмнөх загвараасаа 90% хурдан, мөн өнгөрсөн жил худалдаанд гарсан бүх зөөврийн компьютеруудаас 92% хурдан үзүүлэлттэй болжээ. Мөн шинэ USB-C холбогчтой болсноор iPhone-оо цэнэглэж эсвэл төхөөрөмжөө илүү том дэлгэцтэй холбож болно. Үүнээс гадна Apple Pencil тусгай соронзын тусламжтай iPad-д холбогдох бөгөөд ингэснээр утасгүй цэнэглэгдэнэ. Олон шинэ зүйл нэмэгдсэн ч чихэвчийн оролт болон "Home" товчлуур алга болсон байна. Шинэ 11 инчийн дэлгэцтэй iPad Pro $799 бол, 12,9 инчийн дэлгэцтэй хувилбар нь $999 үнэтэй худалдаанд гарна.

Retina дэлгэцтэй MacBook Air

Apple компанийн төлөөлөгчид энэхүү шинэ зөөврийн компьютерыг 100% дахин боловсруулсан хөнгөн цагаан ашиглан бүтээсэн бөгөөд хамгийн "ногоон" Mac хэмээн тодорхойлж байна. Шинэ загварт 13,3 инчийн Retina дэлгэц, найм дах үеийн i5 процессор, Touch ID хурууны хээ уншигч суулгаж өгчээ. Мөн шинэ MacBook Air илүү нимгэн бас хөнгөн болсон (ердөө 1,24 кг) байна. Apple-ын шүтэн бишрэгчдийг удаан хугацааны турш хүлээлгээд байсан уг загвар нь алтлаг, мөнгөлөг, саарал гэсэн гурван өнгийн сонголттойгоор $1,199-аас эхлэн худалдаалагдаж байна.

Илүү хурдан Mac Mini

Apple-ын хамгийн жижиг ширээний компьютер 2014 оноос хойш анх удаа шинэчлэгдэн гарч байна. Хар саарал өнгөтэй энэхүү төхөөрөмжийг ч мөн дахин боловсруулсан хөнгөн цагаанаар бүтээсэн байна. Шинэ загварыг найм дах үеийн Intel процессороор тоноглосон тул өмнөх загвараасаа тав дахин хурдтай ажиллах чадвартай болжээ. Харин үнийн хувьд сайжирсан Mac Mini $799-аас эхэлж байна

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 18 цаг 6 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 18 цаг 8 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 18 цаг 11 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 18 цаг 12 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 18 цаг 12 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 18 цаг 16 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 18 цаг 17 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top