АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Axios телевизид өгсөн ярилцлагадаа АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд тус улсын иргэн болдог зарчмыг хүчингүй болгоно гэжээ. Энэ тухай тус улсад суугаа элчид сайд Я.Отгонбаяр олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.
АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн ямар ч хүүхдэд Америкийн иргэншил олгоно гэж Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт дээр заасан байдаг аж. NBC News-ийн мэдээлснээр 2017 онд ийм маягаар 36 мянган хүүхэд АНУ-ын иргэн болжээ. Энэхүү асуудлыг Конгресс эцэслэн шийдвэрлэх юм байна.