Саудын Арабын ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд өнгөрсөн даваа гарагт тус улсын Эр-Рияд хотод АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинтай уулзсан байна.
Уулзалтын үеэр талууд хоёр орны стратегийн түншлэл, 2030 он шинэчлэлийн хөтөлбөр зэрэг асуудлуудыг ярилцжээ. Саудын Арабын ханхүү худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн хамтын ажиллагаанаас гадна авлига, терроризмыг санхүүжүүлэх явдалтай тэмцэх чиглэлийн хамтын ажиллагааг онцолсон байна.