Японы старт ап гэр орныг цэвэрлэж, хоол унд бэлтгэх роботыг таван жилийн дотор зах зээлд гаргана гэж амлажээ. Preferred Networks компанийг үндэслэгч Тору Нишикавагийн (Toru Nishikawa) хэлснээр, түүний гол зорилго нь хэрэглэгчдийн шаардлагад таарч тохирсон, хэртээмжтэй үнэ бүхий робот цэвэрлэгч бүтээх явдал гэнэ. Роботыг ойрын хугацаанд худалдаанд гаргахад бэлтгэх аж.
Дэвшилт технологийн аравдугаар сарын үзэсгэлэн дээр Ceatec компани цэвэрлэгч роботын анхдагч загварыг харуулжээ. Робот тушаал аваад тасалгаанд хаягдсан эд зүйлсийг цуглуулан ялгаад сагслах аж. Түүнийг бүтээгчид уг робот гэр ахуйн олон тооны эд зүйлийг ялгаж чадна гэж хэлж байна.