Хятадын эрдэмтэд нэг хүйсийн хоёр хулганаас үр төл гаргуулж чадлаа. Энд хоёр эмэгчин, хоёр эрэгчин үр төлтэй болсон байна. Хоёр эмэгчингээс гарган авсан зулзгууд нь эрүүл байсан бол хоёр эрэгчингээс гаргасан үр төл нь хэдхэн хоногийн настай байжээ. Ижил хүйстэй хулганаас үр төл гарган авахын тулд суурь тулгуур эс ба генийн заслага хийгдсэн аж.
Хөхтөн амьтад эцэг эхээсээ генийн материалуудыг авдаг ба тэр нь хийгдэхгүй бол төрөхгүй буюу эсвэл гажигтай төрдөг. Эрдэмтэд эхлээд эцэг эхийнх нь зөвхөн нэгийнх нь бүтэн цуглуулгын тал хувийн хромосом ба ДНК-тай гаплоидын гэх тулгуур эсийг аваад тэнд нь геномын завсарлалтыг хийж өгчээ. Хоёр эмэгчингийн 210 үр хөврөлөөс тэд 29 эрүүл зулзага гарган авсан байна. Эрдэмтэд тэднээс өөрсдийнх нь үр төл гаргах боломжтойг хэлж байна.
М.Цогт