x

Авлигатай тэмцэх салбарын шагналтнуудыг зарлалаа

Дани улсын Копенхаген хотод зохион байгуулагдаж буй Авлигын эсрэг олон улсын хурлын үеэр авлигатай тэмцэх салбарын 2018 оны шагналтнуудыг Транспарэнси Интернашэнл байгууллага зарласан байна.

“Тууштай, зоригтой ажиллаж, авлигатай тэмцэж болдог гэдгийг хүчтэй дуу хоолойгоороо бусдад харуулсан гурван хүн, нэг байгууллагад авлигатай тэмцэх салбарын 2018 оны шагналыг хүртээж байна. Шударга бус явдлын эсрэг тэмцэж, аюул, дарамтад байсан энэ хүмүүс маш их зүйлийг ярина” гэж шагнал гардуулах үеэр Транспарэнси Интернашэнл байгууллагын Авлигатай тэмцэх салбарын шагналын хороо, Удирдах зөвлөлийн гишүүн Борис Дивжак хэлжээ. Ингээд Малта улс болон бусад улс орны нөлөө бүхий улс төрчдийн авлигын томоохон хэргийг илрүүлсэн боловч харамсалтайгаар бусдад амиа алдсан зоригтой сэтгүүлч Дапиа Гализиад, Гуатемала улсын Ял завших явдалтай тэмцэх олон улсын хорооны дарга Иван Велакюзид, Азербайжан улсад хүний эрхийн төлөө тэмцэгч, эрэн сурвалжлах сэтгүүлч Хадияа Исмаяловад, Испани улсын Засгийн газартай холбоотой хэргийн талаар мэдээлэгч Ана Рамос нарт шагнал олгосон байна. Уг шагналд 169 хувь хүн, байгууллага нэр дэвшсэнээс 4 хүн ийнхүү хүртжээ.

Анх шударга ёсны шагнал гэж 2000 онд эхэлж байсныг 2016 онд Авлигатай тэмцэх салбарын шагнал болгон өөрчилж байсан түүхтэй бөгөөд энэ хүндэт шагналыг хувь хүн, байгууллага, сэтгүүлч, прокурор, төрийн албан хаагч, иргэний нийгмийн төлөөлөлд олгодог юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 18 цаг 23 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 18 цаг 25 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 18 цаг 27 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 18 цаг 28 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 18 цаг 29 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 18 цаг 33 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 18 цаг 34 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top