Орон гэргүй тэнүүлчдийг гудамжинд унтахыг хориглосон хууль Унгарт хэрэгжиж эхэлсэн тухай Reuters мэдээлэв. Одоо гудамжинд унтах нь гэмт хэрэг гэж үзэх болсон ба хууль зөрчигчдийг цагдаагийнхан унтлагийн газар илгээж болох гэнэ. Хэрэв гэр оронгүй хүмүүс 90 хоногийн дотор гурван удаа баригдсан бол цагдаагийнхан тэднийг барин саатуулахаас гадна хувийн эд зүйлийг нь устгаж болох ажээ.
Гэр оронгүй хүмүүсийн амьдралын нөхцлийг сайжуулахаар уг арга хэмжээг авч байгаа гэж Засгийн газар нь тайлбарлав. “Бид нэмэлт тусламж үзүүлж байгаа. Харин тэдэнд нэмэлт эрх өгөхгүй” гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бенс Ретвари хэлэв.
Зөвхөн өнгөрсөн он гэхэд орон гэргүй хүмүүст 32 сая гаруй долларын тусламж гаргасан гэнэ. Гарцгүй болсон хүмүүсийг гэмт хэрэгтэн болгож байгааг ичгүүртэй хэмээн хүний эрхийн төлөө тэмцэгчид хэлж байна. Хүн амын энэ давхрагыг айлган сүрдүүлж ялгаварлан гадуурхаж байна хэмээн тэд эсэргүүцжээ.
Унгарт одоогын байдлаар 20 мянга гаруй орон гэргүй хүмүүс байгаа гэнэ. Тэдний зөвхөн 11 мянга нь унтлагын газарт хамрагддаг байна.
М.Цогт