x

Путин Трампад яг ижил хариу барина

АНУ цөмийн пуужингаа Европод байршуулахыг Европ дахь холбоотон улсууд нь хүлээн зөвшөөрвөл хариуг нь барина гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

Тэрбээр энэ тухай лхагва гарагт Москвад айлчилсан Италийн Ерөнхий сайд Жузеппе Контетай уулзалт яриа хийснийхээ дараа сэтгүүлчдэд хэлсэн байна. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн “АНУ Дунд болон бага тусгалын цөмийн пуужин устгах гэрээнээс гарсан тохиолдолд энэ нь Европод хэрхэн нөлөөлөх бол” гэсэн асуултад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Хэрэв АНУ пуужингаа Европод байршуулвал Оросын хариу үйлдэл үүнийх нь тусгал байх болно” гэж хариулсан байна.

Мөн “Европын улсууд АНУ-ын цөмийн пуужинг нутаг дэвсгэртээ байлгахыг зөвшөөрвөл газар нутгаа эрсдэлд оруулж, Оросын талын хариу цохилтод өртөж мэдэх юм” гэсэн агуулгатай анхааруулга өгчээ.

Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын гаргасан шийдвэрт яг ижил хариу барина гэж мэдэгдсэн байна. Энэ зуурт НАТО-гийн зүгээс ОХУ энэ гэрээг зөрчиж байж магадгүй гэдэгтэй санал нэгдэж, НАТО сөрөг арга хэмжээ авахыг урьтал болгохгүй. Гэхдээ аливаа аюул заналын эсрэг бүх холбоотон улсаа хамгаалахад бэлэн гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенберг мэдэгдээд байна.

Өнөөдөр НАТО хүйтэн дайны үеэс хойших хамгийн том хэмжээний цэргийн сургууль хийх гэж байна. 

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.22.237)
    Дөнгөж 4+ үеийн онгоцтой, өөрийн хамгаалалтын системгүй пуужинг эсэргүүцэх зэвсэгтэй оросууд US & NATO-тай байлдлаа юу? Бодит байдалд даанч ийм юм болж чадахгүй нь харамсалтай
    2018 оны 10 сарын 25 | Хариулах
    • монгол
      чи мөн их мэдвээ. оросууд наана чинь зэвсэглэл техник дээрээ дэлхийд 1 болчихоод байна . үүнийг мэдэхгүй юугаа хийж явдаг юм
      2018 оны 10 сарын 25
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 17 цаг 23 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 17 цаг 25 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 17 цаг 27 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 17 цаг 28 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 17 цаг 29 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 17 цаг 32 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 17 цаг 34 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top