АНУ-ын Кентуккийн их сургуулийн эрдэмтэд кетогеннийн диета гэх бага нүүрс усны хоол нь ургуулан бодох чадварыг сайжруулж, насны мэдрэл муудалт үүсэх эрсдлийн бууруулдаг гэж үзжээ. Хулганууд дээр туршилт явуулан үүнийг баталсан ба тийм хоол нь хүмүүст тус болно гэж эрдэмтэд үзэв. Энэ тухайгаа MedicalXpress хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Гэдэс дотрын микрофлорын байдал тархины ажиллагаанд нөлөөтэй нь эрт тогтоогдсон байгаа. Тэд мэдрэлийн эсүүдийн идэвхийг явуулдаг бодисыг ялгаруулах эсвэл залгих чадвартай ажээ. Тухайлбал, KLE1738 нян нь мэдрэлийн эсийн сэрэлийг тайлдаг хүчтэй тормос болсон гамма-аминотосны хүчлийг иддэг. Антибиотик хэрэглэх нь микрофлорт сөргөөр нөлөөлөх бөгөөд үр дүнд нь мэдрэлд сөргөөр нөлөөлөх талтай.
Бага нүүрс устай өөх тос хангалттай хоол нь тархины цусны эргэлтийг сайжруулж, мэдрэлийн төв системийг цусан дахь микро организмаас хамгаалдаг гематоэнцефалийн садад нь сайнаар нөлөөлдөг ажээ. Туршилтын явцад 12-14 долоо хоногийн настай хулгануудыг хоёр хэсэг болгон хувааж нэг хэсгийг нь бага нүүрс устай хоолоор, нөгөөг нь ердийн хооллоор хоолложээ.
Ингээд 16 долоо хоногийн дараа бага нүүрс устай хоол авч байсан хулгануудын гэдэсний микрофлор сайжирч, цусан дахь сахарын хэмжээ нь буурч, тархины цусны эргэлт нь сайн болсон байна.
М.Цогт