АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Дунд болон ойрын зайны балластик пуужин устгах тухай” хэлэлцээрээс гарна гэсэн шийдвэрийг болиулахыг ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев НҮБ болон Аюулгүйн зөвлөлд уриаллаа. “Одоо энэ асуудал НҮБ болон Аюулгүй байдлын зөвлөлийн өмнө тулгарч байна. Энэ бол дэлхийд заналхийлсэн шийдвэр болно” гэж Горбачев хэлжээ.
Тэр бас АНУ-ын энэ алхам нь цөмийн зэвсэг хөгжих, дэлгэрэхэд хүргэнэ гэжээ. “Цөмийн зэвсэг улам сэргэх үйл явцыг түргэсгэх энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх аргагүй юм” гэж Горбачев онцолсон байна.
Үүний өмнө Горбачев АНУ-ын тэргүүн Дональд Трампыг “Бага болон дунд зайны балластик пуужинг устгах тухай” хэлэлцээрээс гарна гэснийх нь төлөө “эр зориггүй” гэж шүүмжилж байсан юм.
АНУ “Бага болон дунд зайны баллистик пуужинг устгах тухай” хэлэлцээрээс гарахаа аравдугаар сарын 20-нд мэдэгдсэн. Энэ шийдвэрийнх нь талаар хэд хэдэн улс байр сууриа илэрхийлээд байгаа. Тухайлбал, Герман энэ шийдвэрт харамсч байгаагаа илэрхийлсэн бол Их Британийн Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсон “Лондон энэ асуудлаар Вашингтоныг дэмжинэ” гэсэн билээ.