Apple компани энэ сарын 30-ны өдөр Нью Йоркийн Брүүклинд шинэ iPad Pro таблет болон шинэ Mac төрлийн компьютерээ олон нийтэд танилцуулхаар болжээ.
Олон нийтэд зарлахдаа Apple “There’s more in the making” гэсэн уриа үг ашигласан нь олны анхаарлыг татаж байна. Шинэ iPad Pro нь анх удаа нүүрээр нь эзнээ таних Face recognition технологийг ашиглаж магадгүй яриа тархаад байгаа билээ.
Мөн дэлгэцийн хэмжээ нь 11 болон 12.9 инчийн сонголттой болж, Lightning портоо USB-C портоор солих тухай таамаг яригдаж байна.
Түүнчлэн уг өдөр iOS 12.1 үйлдлийн системийг дэлгэрэнгүй танилцуулах магадлалтайг дурдлаа. Apple компани уг үйл ажиллагаанд зориулан логогоо 34 төрлийн хувилбараар танилцуулсан нь олны анхаарлыг татаад байна.