x

Гэрчүүд аллага үйлдсэн оюутныг “дурлалын шархтай” байсан гэв

Өөрийн суралцдаг коллежид аллага үйлдсэн оюутан багш нартайгаа асуудалтай байсан байж болзошгүй талаар “Интерфакс” агентлаг нэрээ дурдаагүй эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.

Хоёр хоногын өмнө Крымийн хойгийн Керчь хотын политехникийн коллежид Владислав Росляков гэдэг оюутан дэлбэрэлт хийж, буудлага үйлдсэний улмаас 20 хүн амь эрсдэж, 50 хүн шархадсанаас 10 нь сэхээн амьдруулах тасагт байна.

Дээр дурдсан эх сурвалжийн мэдээлснээр, Росляков хэт үзэлт залуучуудын бүлэглэлд багтдаг байж болзошгүй гэдэг хувилбарыг шалгаж байгаа, одоогоор нотолгоо байхгүй гэж байна. Мөн Владислав Росляков нь дурлалын шархтай байсан гэх, тоогдоогүй охиноо гартаа буутай сургуульд дотроо хайж явсан талаар гэрчүүд мэдээлсэн байна. Уг шалтгаанаас болж энэ хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа ч мөн тодорхой болоогүй.  Харин гэмт этгээд буудлагын клубт явдаг, зэвсэг сонирхдог байсан гэнэ.

Эмгэнэлт явдал болсон газраас сумны 10-аад хайрцаг, 10 орчим гар хийцийн тэсрэх төхөөрөмж, шатамхай шингэн бүхий лонхнууд олдсон байна.

Гэрчүүд болон хүчний байгууллагуудын мэдээлж байгаагаар, 18 настай оюутан Росляков коллеж руугаа ангийн буутай нэвтэрч, замдаа таарсан хүн бүхэн рүү буудаж, дараа нь олон оюутантай байсан цайны газарт дэлбэрэлт үйлдсэн юм байна.

Дараа нь түүнийг коллежийн номын санд амиа егүүтгэж нас барсан байхад нь олсон. Хэргийг цагдаа нар “алан хядах ажиллагаа” гэж тодорхойлж мөрдлөг явуулж эхэлсэн ба нотлох баримт, хэрэг үйлдэлтийг шалган “аллага” хэмээн үзэж байгаа аж. 

Крымийн захирагч Сергей Аксенов сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Тухайн этгээд шашны аль нэг секттэй холбоотой байгаагүй, мөн ганцаараа, хэн нэг хамтрагчгүйгээр хэргийг үйлдсэн" гэж ярьжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 17 цаг 25 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 17 цаг 27 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 17 цаг 30 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 17 цаг 30 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 17 цаг 31 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 17 цаг 35 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 17 цаг 36 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top