ОХУ-ын Крым дэх Керчийн полтехникийн коллежид дөрөвдүгээр курсын сурагч 18 настай Владислав Росляков ангийн буугаар гал нээж, бөмбөг дэлбэлсний уршгаар амь алдсан хүний тоо 20 хүрсэн байна. Үүний өмнө амь үрэгдэгсдийн тоог 19 хэмээн мэдээлж байсан юм. Өөр бас 50 хүн бэртэж шархадсаныг эмнэлэгт хүргэсний 10 нь сэхээн амьдруулах тасагт байна.
Гэмт этгээд эхлээд 12 мм-ийн ангийн “Сайга” буугаар гал нээгээд дараа нь бөмбөг дэлбэлж, эцэст нь өөрийгөө егүүтгэжээ.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Светлана Петренко “Хэрэг болсон газраас галт зэвсгийн улмаас амь алдсан түүний цогцосыг олж таниулсан. Энэ хүн сургуулийн байранд гал нээж бөмбөг дэлбэлсэн нь болохыг тогтоосон” гэж мэдэгдсэн байна.
Тус сургуулийн IV дамжааны сурагч 18 настай Владислав Росляков нь эхтэйгээ амьдардаг, хүү дурлалын шархтай байсан гэх, тоогдоогүй охиноо гартаа буутай сургуульд дотроо хайж яваа бичлэг цацагджээ. Уг шалтгаанаас болж энэ хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа аж.