x

Хятад: Агаарын бохирдлын эсрэг авч буй арга хэмжээ

- Хятад сүүлийн хоёр жилд сэргээгдэх эрчим хүчний тоноглолд 200 тэрбум долларын хөрөнгө оруулсан нь АНУ-ынхаас хоёр дахин их байгаа бол 2020 он хүртэл 360 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ.

- 2020 он гэхэд Хятадын замд зорчдог цахилгаан хөдөлгүүртэй авто машины тоог таван саяд хүргэхээр зорьж байна.

- 2015 онд баталсан Байгаль орчны тухай шинэ хуулиар агаар бохирдуулж байгаа байгууллага, албан тушаалтанд ногдуулах торгуулийг нэмэгдүүлж, ийм байгууллагын эзнийг 15 хоног хүртэл хугацаагаар баривчлах заалт оруулжээ.

- Ногоон хөгжлийн хүрээнд Бээжин хотын дарга Цай Ци агаар бохирдуулж байгаа 500 үйлдвэрийг хаан, 2500 үйлдвэрийг шинэчлэн тоноглож, нүүрсний хэрэглээг 30 хувь бууралхаар шийдвэрлэжээ.

- 2017 онд Хятадын нийслэл нүүрс түлдэг хамгийн сүүлийн Дулааны станцыг хаасан байна.

- Агаарын бохирдлыг бууруулах ганц зам нь цахилгаан эрчим хүч гэж үзэж байгаа Хятад улсад эрчим хүчний хэрэглээ эрчимтэй эрс өсч байна. Зөвхөн 2018 оны эхний хагас жилд 3,23 их наяд кВт/цаг эрчим хүч хэрэглэсэн нь өмнөх оноос 14,7 хувь өссөн байна. Өрхийн эрчим хүчний хэрэглээ мөн 13,2 хувийр өсчээ.

- 2017 оны арванхоёрдугаар сард Хятадын олон муж, хотод агаарын бохирдлын хэмжээ хамгийн өндөр түвшинд хүрсэн нь БНХАУ-ын дарга Си Жин Пиний Парисын бага хурал дээр үг хэлсний дараа тохиож байв. 2015 оны арванхоёрдугаар сараас эрх баригчид агаар бохирдуулдаг 2100 үйлдвэрийг шууд хаасан байна. 

Хятад улс 2020 он гэхэд нүүрс түлэхээс бүрэн татгалзахаа амлаж, одоогоор зургаан мужид нүүрс худалдаалахыг хоригложээ. Энэ ажилд Засгийн газар 300 тэрбум ам.доллар зарцуулах юм байна. Сүүлийн жилүүдэд утааг багасгах гэж авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс ялгаатай нь энэ удаа “Нүүрсийг хориглоё” гэсэн уриатай ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хамгийн их утаатай умард нутгийн 28 хотыг нүүрсний хэрэглээнээс бүрэн чөлөөлөх юм. Сүүлийн хэдэн жилд Хятад агаарын бохирдолд хэт их нэрвэгдэж ялангуяа өвлийн улиралд нэг шоо метр агаарт 300-1000 мкг бохирдолтой байна. Агаарын ийм хэмжээний бохирдол нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, уушигны өвчлөл, уушигны хорт хавдар ихсэн зүрх, амьсгалын замын өвчнөөр нас барах явдал нэмэгдсээр байна.

Хятадын нүүрс үйлдвэрлэлийн гол төв болох Шаньси, Тайюань мужуудыг ч нүүрс хориглосон районд оруулж, хамгийн их агаарын бохирдолтой нийслэл Бээжинд нүүрснээс чөлөөлөх арга хэмжээг хязгаартайгаар хэрэгжүүлж байна. 28 хотдоо нүүрс түлэхийг хориглосноор олон нийтийн газруудад зурагт хуудас, уриа лоозон хадаж, иргэдэд нүүрс түлэхгүйгээр эрчим хүч ашиглахыг  анхааруулж байна. Нүүрс түлэхийг хориглосон хот суурин газруудад иргэд, айл өрхийг эрчим хүчээр хангах бүхий л арга хэмжээг авч байгаа юм.

Гэвч Хятадын ган үйлдвэрлэл, хүнд үйлдвэрийн гол төв Хэбэй мужид нүүрсний хэрэглээг хориглоно гэдэг том эсэргүүцэлтэй тулгарсан байна. Нүүрс хэрэглэхийг хязгаарлана гэдэг зөвхөн байгаль хамгаалах төдий ч ажил биш, эрчим хүчний салбарыг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх асуудал гэж Хятад үзэж байгаа юм. Ард иргэдийнх нь ихэнх нүүрс түлж амьдардаг Шаньси, Зиньчэн хотуудад нүүрс түлэхийг хориглох шийдвэрийг тун таагүй хүлээн авсан байна. Зиньчэнд болсон нэг хэлэлцүүлэг дээр иргэд ингэж ярьсан байна.

“Гэртээ байгалийн хий, цахилгаан халаагуургүй ард иргэд өвлийг давахын тулд захиргаанд хандах ёстой. Нутгийн захиргаа тэднийг халамжилна. Хэрэв анхаарал тавихгүй байгаа бол иргэнээ хөлдөж үхэг гэсэн л хэрэг болно”. “Ядуусыг үхтэл нь дааруулах тийм сайн уу. Үлдсэн баячууд нь түшмэлүүд болоод, капиталистуудтай хамтран баян тансаг улс орноо барьж байгуулах нь л дээ”

“Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 19 цаг 10 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 19 цаг 12 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 19 цаг 14 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 19 цаг 15 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 19 цаг 16 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 19 цаг 19 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 19 цаг 20 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top