x

Дэлхийн хамгийн олон цагийн нислэг үйлдэгдлээ

Пүрэв гаригт Сингапурын нисэх онгоцны буудлаас зогсолтгүйгээр хамгийн удаан үргэлжлэх шууд нислэг хөөрөлт хийсэн байна. Тодруулбал, "Сингапур Эйрлайнс" энэ сарын 11-нд дэлхийн хамгийн урт цагийн нислэг үйлдсэн юм.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны мэдээгээр “Сингапур Эйрлайнс” агаарын тээвэрлэгчийн “Changi”-“Newark Liberty” чиглэлийн нийт 36 нислэг 10 дугаар сарын 11-29-ний хооронд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэхээр төлөвлөгдөн, зөвшөөрөл авсан байна.

Монгол Улсын агаарын зайгаар уг нислэг 2018-2019 оны өвлийн улиралд өдөр бүр буюу нийт 306 нислэг “Changi” олон улсын нисэх буудал болон “Newark Liberty” олон улсын нисэх буудлын хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн

Дээрх агаарын тээвэрлэгч нь “Аэробус 350-941” маягийн агаарын хөлгөөр Сингапураас Нью-Йорк хүртэл /16,700 км/ зогсолтгүйгээр 19 цаг нислэг үйлдсэн ба агаарын хөлөгт нийт 150 зорчигч, багийн 17 гишүүн байжээ.

Сингапураас хойд зүгт Камбож, Лаос, Хятад, Монгол, Оросын нутгуудыг дайран Хойд туйлын агаарын зам, баруун зүгт Баффин арлаар дамжин Нью-Йорк хүртэл үргэлжилсэн байна.

Монгол Улсын агаарын зайд 10 дугаар сарын 13-ны өдрийн 02:06 цагт LETBI агаарын хаалгаар нэвтрэн B480 агаарын замаар нийт 01:00 цагийн нислэг үйлдэн MORIT агаарын хаалгаар 03:06 цагт БНХАУ-ын агаарын зайд нэвтрэн оржээ.

Монгол Улсын агаарын зайгаар уг нислэг 2018-2019 оны өвлийн улиралд өдөр бүр буюу нийт 306 нислэг “Changi” олон улсын нисэх буудал болон “Newark Liberty” олон улсын нисэх буудлын хооронд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Мөн дэлхийн хамгийн урт цагийн нислэгүүд болох Сингапур-Нью-Йорк, Лос-Анжелес-Сингапур, Сан Франциско-Сингапур зэрэг 3 чиглэл нь Монгол Улсын агаарын зайд 2017-2018 оны зуны улиралд 900 орчим нислэг төлөвлөгдөн, зөвшөөрөл авчээ.

ХАМГИЙН УРТ НИСЛЭГҮҮД:

  • Сингапур – Нью-Йорк – 16,700км

  • Доха – Окланд – 14,259км

  • Лондон – Перт – 14,496км

  • Дубай – Окланд – 14,200км

  • Лос-Анжелес – Сингапур – 14,113км

  • Сидней – Хьюстон – 13,833км

  • Сидней – Даллас – 13,837км

  • Сан Франциско – Сингапур – 13,592км

  • Атланта – Йоханнесбург – 13,581км

  • Абу Даби – Лос Анжелес – 13,502км

Эх сурвалж: ИНЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив 19 цаг 12 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна 19 цаг 14 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ 19 цаг 17 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална 19 цаг 18 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа 19 цаг 18 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв 19 цаг 22 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ 19 цаг 23 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа Уржигдар 15 цаг 46 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ Уржигдар 15 цаг 37 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ Уржигдар 15 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа Уржигдар 15 цаг 31 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна Уржигдар 15 цаг 28 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов Уржигдар 15 цаг 26 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна Уржигдар 15 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа Уржигдар 15 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа Уржигдар 15 цаг 18 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ Уржигдар 15 цаг 13 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Уржигдар 12 цаг 00 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? Уржигдар 11 цаг 52 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? Уржигдар 11 цаг 49 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top