ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан нэг, нэгэндээ баярын цахилгаан явуулж, түүндээ улсдаа айлчлахыг урьсан билээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун В.Путины урилгад хариу өгчээ. Хариунд Ким Жон Ун В.Путины урилгыг дуртайяа хүлээн авсан бөгөөд ойрын хугацаанд айлчилна гэсэн байна. Гэхдээ тодорхой хугацаа заагаагүй ажээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков энэ талаар мэдээлэхдээ айлчлалын хугацааг дипломат шугамаар харилцан ярилцаж байж товлоно гэжээ.
В.Путин захиа илгээхээс өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Пёньян хотноо айлчлахдаа мөн Ким Жон Уныг улсдаа айлчлахыг урьж, зөвшөөрсөн хариу авч байсан юм.