Ханхүү Харри, Меган Мэркл нар 2019 оны хавар хүүхэдтэй болох гэж байгааг Кенсингтон ордноос мэдээллээ.
Сассексийн гүн, гүнгийн ахайтан нар өнгөрсөн тавдугаар сард хуримаа хийсэн юм. Тэд гэрлэснээсээ хойш анхны гадаад аялалаа хийж, өнөөдөр Австралийн Сидней хотод хөл тавиад байна.
Энэхүү 16 өдрийн аялал нь энэ бямба гаригт Сидней хотод эхлэх “Invictus Games” тэмцээнтэй давхцаж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон төрлийн спортоор өрсөлддөг тус тэмцээнийг хунтайж Харри 2014 онд үүсгэн байгуулжээ.
Ирэх өдрүүдэд Харри, Меган нар Сидней хотын дуурийн театр, Таронга амьтны хүрээлэн, Бонди далайн эрэг зэрэг алдарт газруудаар аялах гэнэ.
Хосууд өнгөрсөн баасан гаригт хатан хааны гэр бүлийн гишүүн, гүнж Евгений хурим болсон бөгөөд энэ хуримын үеэр Меган Мэркл хатан хаан болон бусад гэр бүлийн гишүүдэд хөл хүнд болсноо анх удаа дуулгасан байна.
Хуримын үеэр Мэрклийн сонгож, өмссөн хувцас түүнийг хөл хүнд болсон байж магадгүй гэсэн сэжиг таамгийг Британичуудын дунд бий болгоод байсан аж.