Хэдхэн хоногийн өмнө Вашингтон муж улсын дээд шүүхээс цаазаар авах ялаас татгалзаж бүх насаар нь хорих ял болгон өөрчлөх шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрээс өмнө Вашингтон мужид ялын дээд хэмжээ гүйцэтгэхээс түр түдгэлзэж байсан юм.
Харин Малайз улс цаазаар авах ялаас татгалзах нь. Малайз улсын хуулийн ерөнхий танхим цаазаар авах ялыг халах тухай хуулийн төслийг парламентдаа өргөн барьжээ.
Цаазын ялыг халснаар мансууруулах бодисыг хууль бусаар наймаалсан, хүний амь хөнөөсөн, террорист халдлага зохион байгуулсан, насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн зэрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх юм.
Ерөнхий сайдын тамгын газрын дарга Лиу Вуи Кеонг тус хууль батлагдвал одоо цаазаар авах ял сонссон хоригдлуудын ялыг хүчингүй болгохыг мэдэгджээ. Тэрбээр засгийн газар онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудад шаардлагатай ялыг онооно. Харин цаазын ял нь хүний эрхийг зөрчсөн, хэтэрхий хүнд ял гэжээ.
Цаазын ялыг халах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт парламентын хуралдаанаар хэлэлцэх юм.