Өмнөд Солонгосын Samsung Electronics Co Ltd аварга компанийн ажиллагааны ашиг нь урьдчилсан тооцооны дагуу 2018 оны III улиралд 20,4%-иар нэмэгдэн дээд хэмжээний 17,5 их наяд вон ($15,5 тэрбум доллар) хүрчээ. Энэ тайлангийн улиралд компанийн орлого 4,8%-иар нэмэгдсэн нь шинжээчдийн дүгнэлттэй таарчээ хэмээн Reuters мэдээлэв.
Samsung Electronics-ийн хувьд III улирал амжилттай болсон ба түүнд нь хагас дамжуулагчийн салбарын ажил мөн мэдээлэл боловсруулах төвийн өндөр эрэлт, үүлэн тооцооны нэр өссөн зэрэг нь сайнаар нөлөөлсөн байна.
Тайлангийн хугацааны урьдчилсан мэдээгээр, Өмнөд Солонгосын аварга компани дээд зэргийн ажиллагааны ашигтай байсан ба тэр нь 17,5 их наяд вон ($15,5 тэрбум доллар) хүрсэн байна. Энэ нь өмнөх жилийн мөн үеийн үзүүлэлтээс 20,4%-иар их байлаа. Yonhap Infomax агентлагт асуугдсан шинжээчид 17,1 их наяд вон олно гэж байв.
Өмнөх рекорд нь оны эхний улиралд түүний ажиллагааны зардал нь 15,6 их наяд вон болсон байсан аж.
Samsung компанийн орлого жилийн дүнд оруулбал 4,7%-иар нэмэгдэн 65 их наяд вон ($57,2 тэрбум) болсон байна. Ажиллагааны ашиг нь худалдааны ашгаас худалдаатай харьцуулахад 26,9%-иар өсчээ. Самсунг бүх салбар ба цэвэр ашгаа жилийн эцсийн тайландаа нэрлэх юм.
Чип үйлдвэрлэх салбар нь корпорацийн бараг 80 хувийн ашгийг авчирдаг гэж зах зээлийн ажиглагчид хэлж байгаа. Тэр нь DRAM микросхемын үнэ өссөнтэй холбоотой ажээ. Харин NAND микросхемын үнэ буурч байгаа гэнэ.
Гэсэн хэдий ч ирэх IV улиралд ажиллагааны ашиг 12%-иар өсөх дүгнэлттэй ба харин дараагийн жилийн эхний хагаст ашгийн өсөлт нь бага байх юм. Компанийн томоохон бизнес нь смартфоны худалдаа юм. Өнгөрсөн улиралд түүний ашиг 2,3 орчим их наяд вон ($2 тэрбум) ба ажиллагааны ашиг нь 3,3 их наяд вон байжээ.
2019 онд Samsung смартфоны эрэлт өндөр байх ажээ. Компани гурван камертай смартфон гаргах гэнэ. Өнгөрсөн баасан гаригт Samsung компанийн хувьцаа 0,11%-иар нэмэгдсэн байв.
Сэтгэгдэл (1)