Virgin Atlantic компанийн дахин боловсруулсан аж үйлдвэрийн хаягдлаар хийсэн түлшээр анхны арилжааны нислэгээ хийлээ.
Зорчигч тээврийн «Боинг-747» онгоц Америкийн Орландо хотоос нисч Лондонд газардлаа. Агаарын хөлгийг тийрэлтэд онгоцны түлш мөн ган хайлуулах үйлдвэрийн хаягдлаас гарган авсан этанолаар холин цэнэглэсэн байна. Технологи нь аж үйлдвэрийн нүүрс хүчлийн хийгээр баяжсан хаягдал агаар мандалд хаягдалгүйгээр этонолын спирт үйлдвэрлэх арга юм. Түүнийг тийрэлтэд хөдөлгүүрийн түлш болгон ашиглаж болох ажээ.
Уг шинэ түлшийг бэлтгэсэн LanzaTech компани өөрийн шинэ бүтээгдэхүүнээр онгоцны түлшний тавны нэгийг орлуулж болно. Үүгээр хүлэмжийн хийн хаягдлыг 65 хувиар буулгаж болно гэж хэлжээ.
М.Цогт