Германы эрх баригчид 2019 онд цагаачдад халамжийн орон сууц болон тэтгэмж олгох, хэлний сургалтад хамруулах зэргээр нийгэмшүүлэхэд зориулан долоон тэрбум орчим евро төсөвлөхөөр шийдвэрлэжээ.
Тус улсын Засгийн газрын эх сурвалжаас иш татан “Ройтерс” агентлаг энэ тухай уламжиллаа. Канцлер Ангела Меркелийн төлөвлөгөөний дагуу цагаачдад зориулж гаргах нийт зардлын хэмжээ 2020 он гэхэд 15 тэрбум орчим еврод хүрэхээр байна.
80 сая гаруй хүн амтай ХБНГУ сүүлийн гурван жилийн хугацаанд мусульман шашинтнууд голдуу нэг сая гаруй дүрвэгч хүлээж авчээ. “Нээлттэй хилийн концепци”-ийн улмаас өнгөрсөн онд Меркелийн цагаачлалын бодлогыг эрс шүүмжилдэг популист нам бас парламентийн доод танхимд сонгогдсон байдаг.
Үүний зэрэгцээ төсвийн дээрх шийдвэр, ирэх долоо хоногт хууль тогтоох байгууллагаа сонгох гэж байгаа Холбооны хамгийн том муж Баварт Меркелийн байр суурийг ганхуулж мэдэхийг “Ройтерс”-ийн мэдээнд дурджээ.